2016.08.25

ГХЯ дэргэдээ 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад Харилцааны Яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гаргасан.

ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдад зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тус яам дэргэдээ 75 хүүхдийн цэцэрлэг байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Улсын төсвийн санхүүжилтээр 75 хүүхдийн цэцэрлэг шинээр барьж байгуулахад дунджаар 870 орчим сая төгрөг, жилийн үйл ажиллагааны зардалд 250-300 сая төгрөг зарцуулдаг байна. Төсвийн хүндрэлтэй үед ГХЯ-ны удирдлага, албан хаагчдийнхаа хандивийн санхүүжилтээр нийт гарах 90 орчим сая төгрөгийн 20 орчим хувийн санхүүжилтийг шийдвэрлэн, барилгын тохижилт, засварын ажлыг хийж байна.