Шонхор шувууг хамгаалах талаар хэлэлцлээ
2016.09.09

Шонхор шувууг хамгаалах талаар хэлэлцлээ

БОАЖ-наас “Шонхор шувууны ёс зүй хорогдол, хорогдлын шалтгаан нөхцөл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батжаргал, МУИС-ийн Шувуу судлалын нийгэмлэгийн доктор, профессор С.Гомбобаатар, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн биологич Б.Батбаяр зэрэг эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл болон иргэд оролцоо.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн хүмүүст талархал илэрхийлэв. Сайдын хэлснээр, шонхор шувууны зүй бус хорогдолд төр засгийг анхаарал хандуулах хүсэлт ард иргэдээс их ирж буй ажээ.

Тиймээс шонхор шувуу өндөр хүчдэлд цохиулж байгаа хорогдлыг бууруулахын тулд хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлж, нэг байр суурьт хүрэхээр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

Идлэг шонхрыг Монгол Улсын бахархалт шувуу болгон зарлаж тунхагласнаар экологийн үнэт шинжийг олон нийтэд таниулахад өндөр ач холбогдолтой болсон.

Шонхор шувууны урт хугацааны тогтвортой хамгааллыг бий болгох, тоо толгойг өсгөх, түүнд нөлөөлж буй сөрөг нөлөөлийг бууруулах зорилгоор   БОАЖЯ-наас санаачлан   Засгийн газрын 2013 онд арилжааны зорилгоор гадаадад гаргахыг таван жилийн хугацаагаар хориглох тогтоол гаргасан. Өнөөдөр энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.

Булангийн орнууд болон Арабын өндөр дээд хэмжээний айлчлал хийж байгаа хүмүүст зориулж соёлын болон бэлгэдлийн зориулалтаар барих шийдвэр гарсан. Энэ шийдвэр мөн адил үйлчилж байгаа гэдгийг сайд Д.Оюунхорол онцоллоо.