Элчин сайд хатагтай Элизабет Барсак БСШУСЯ-нд зочиллоо
БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак
2016.09.21

Элчин сайд хатагтай Элизабет Барсак БСШУСЯ-нд зочиллоо

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак БСШУСЯ-нд зочилж, салбарын сайдтай уулзлаа.  

Тэрбээр Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа Франц иргэдийн хүүхдээ сургах сургуулийн байрыг барих, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл шаардлагатай байгаа гэв. Уг нь Франц Улсын Элчин сайдын яамны хашаанд Монгол Улсад ажиллаж, амьдардаг Франц иргэдийн хүүхдүүдийг сургадаг сургууль байсан ч сургуулийн байр жижиг учир цөөн тооны хүүхэд хамруулж, үлдсэн нь хамрагдах боломжгүй болсон байна.

Тиймээс тэднийг бүрэн хамруулах хэмжээний сургууль барих, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хэрэгтэй байгааг илэрхийлсэн юм. Сургуулийн үйл ажиллагаа зөвхөн Франц хүүхдүүдэд Франц улсын ЕБС-ийн хичээлийн программын дагуу явагдах юм байна.

Харин БСШУС-ын сайд Ж.Батсуурь Франц улсын иргэдийн хүүхдүүдийг хамруулах бол асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Франц улсын Элчин сайдын яамнаас дүүрэг хороод, сумдад шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлэх бүрэн боломжтойг уулзалтын үеэр илэрхийлсэн юм.