Отгонтэнгэр Их сургууль МҮЭ-ийн ажилтнуудыг чадавхжуулна
2016.09.22

Отгонтэнгэр Их сургууль МҮЭ-ийн ажилтнуудыг чадавхжуулна

Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургууль, МҮЭ-ийн холбоо хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Талууд хамтарсан сургалт, судалгаа, мэдээлэл солилцох зэрэг олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, тогтвортой түншлэлийн замаар “Дээд боловсролын шинэчлэл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд, эчнээ, оройгоор эрх зүйн бакалавр, магистр хамгаалах, үйлдвэрлэлийн дадлага хийлгэхэд Отгонтэнгэр Их сургууль голлох үүрэгтэй оролцох бөгөөд эдгээр сургалтад Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны 20 гаруй хүн суралцаж байна.