Сонгинохайрхан дүүрэгт шинэ спорт цогцолбор нээлтээ хийв
2016.09.21

Сонгинохайрхан дүүрэгт шинэ спорт цогцолбор нээлтээ хийв

Сонгинохайрхан дүүрэгт шинэ спорт цогцолбор 2016.09.16-ны өдөр нээлтээ хийлээ.

Нээлтэнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.  

Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн далбаа, Сонгинохайрхан дүүргийн туг, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хорооны тугаа шинэ спорт цогцолбортоо хүндэтгэн заллаа. Cпорт цогцолборын нээлтийн арга хэмжээнд Олимпын хорооны "Алтан од", Биеийн тамирын тэргүүний ажилтан, СХД-ийн Биеийн тамир, спорт хорооны хүндэт тэмдэг зэрэг шагналаар багш, ажилчдыг  шагнаж, урамшуулав.