Дорнодын станцыг өргөтгөнө
Монгол Улсын Ерөнхий сайд “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компани
2016.09.26

Дорнодын станцыг өргөтгөнө

Монгол Улсын Ерөнхий сайд “Дорнод бүсийн эрчим хүчний систем”  компанийн ажилтай танилцлаа.

Тус станц Дорнод аймаг болон зүүн бүсийн аймгийн зарим сумыг эрчим хүчээр хангадаг. Цахилгаан эрчим хүчний ачаалал дээд цэгтээ хүрсэн учир цаашид өсөн нэмэгдэх хэрэглээг хангаж чадахгүйд хүрээд байна.

2025 оноос эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх магадлалтай учир станцын хүчин чадлыг 100 мегаватт болгон өргөтгөх боломжийг Засгийн газар судалж байна. Засгийн газар энэ дөрвөн жилд таван станц барих, өргөтгөхөөр төлөвлөсний нэг нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” компани юм.