2016.10.03
NNC, BCM хамтран ажиллахаар боллоо
Монголын Бизнесийн Зөвлөл нь National News Corporation-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааг Монголын Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн машид онцолж байсан юм. Учир нь өөрийн орны бизнесийн орчныг бүгдэд ижил тэгш, нээлттэй, шударга, тогтвортой байлгахын төлөөх дуу хоолойгоо УИХ, Засгийн газарт улам хүчтэй хүргэхэд тус корпорацийн дээр дурдсан мэдээллийн сувгууд маш том тус болно гэж үзэж байна.