2016.10.03

МҮЭ хэдэн сар хөөцөлдсөний эцэст ерөнхий сайдтай уулзлаа

МҮЭХ Ерөнхий сайдтай уулзалт хийлээ.

Үйлдвэрчиний эвлэлийн холбоо өмнөх засгийн газартай тохиролцчихсон цалин нэмэх асуудлыг энэхүү уулзалтаар хөндөн ярилцлаа.

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд цалин нэмэх асуудлыг МҮЭ хүсч байна. Энэ оны эхээр хийгдсэн уг хэлэлцээрийн хүрээнд цалинг үе шатлалтай нэмэх тэр дундаа 2017 онд мөнгөний ханшнаас хамаарч нэмэх тухай ярилцаж байсан юм.