Авто замын салбарын төлөөлөгчид ХБНГУ -ын Авто замын конгресст оролцлоо
2016.10.10

Авто замын салбарын төлөөлөгчид ХБНГУ -ын Авто замын конгресст оролцлоо

2016 оны 9 дүгээр сарын 24-30 хооронд Монголын авто замын салбарын төлөөлөгчид ХБНГУ-ын  Бремен хотноо зохион байгуулагдсан Авто замын конгересст оролцон ажил хэрэгч аялал хийгээд  ирлээ.

Уг арга хэмжээнд Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д. Загдраднаа, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа,  Монголын авто замчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “ Дорноговь АЗЗА” ТӨХК-ийн захирал А.Баттогтох, “Арж капитал” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэ, Монголын авто замчдын холбооны зөвлөлдөх хорооны гишүүн ,”Анандын зам” ХХК-ийн захирал Ч.Сандагдорж, “Тэнгэрлэг хийц” ХХК-ийн зарирал Ч.Юра, инженер Ё.Энхбат, “Увт инвест” ХХК-ийн захирал Б.Баттулга нарын төлөөлөгчид оролцлоо.

Ажил хэрэгч аялалын хүрээнд хийгдсэн уулзалтууд тэдгээрийн агуулгыг товчлон хүргэж байна.

9 сарын 25

Берлинээс Заксан Анхалт муж улсын Дессау хотод хүрэлцэн ирэхэд Заксан Анхалт муж улсын Инженерийн танхимын гүйцэтгэх захирал ноён Др.Бергер угтан авч багийн бүрэлдэхүүнтэй танилцах уулзалт хийв

9 сарын 26

10:00

“Инженерийн танхим”-ын ерөнхийлөгч ноён Хэрманн, гүйцэтгэх захирал ноён Бергер нарын хамтаар тус муж улсын Зам, орон нутгийн хөгжлийн яамны харьяа Авто замын газар, түүний захирал ноён Лангкамераар хөтөчлүүлэн баригдаж буй хурдны замын үйл ажиллагаатай танилцав.

Төлөөлөгчдийн үзэж танилцсан А9 Берлин- Мюнхэн чиглэлийн  хурдны зам нь 546 км. 20 гаруй жил болсон бетон замын их эвдрэлтэй 14км замыг  дахин шинэчлэж байгаа  бетон замын хучилтын ажлын явцтай танилцав.

Тус замыг тавихдаа зөөврийн холигч байгууламжийг гүйцэтгэл явагдаж буй газрын ойролцоо суурилуулсан байсан бөгөөд, замын хуучин хучилтыг хоёрдогч түүхий эд болгон дахин ашиглаж гүүрийн далангийн байгууламжид ашиглах байдлаар байгаль орчинд ээлтэй технологийг хэрхэн нэвтрүүлж буйтай танилцлаа.

  1937, 38 онуудад анх тавигдсан энэхүү хурдны замын  14 км замыг шинэчлэх төсөв нь 40 сая евроны өртөгтэй. Тавигдаж буй зам шинэчлэлийн ажилтай газар дээр нь танилцаж мэдээлэл авч туршлага судалсан нь төлөөлөгчдөд сонирхолтой байлаа.

13:00 цаг

Заксан Анхалт муж улсын Тээвэр, орон нутгийн хөжлийн яаманд Монголын авто замчдын холбоо, Заксон Анхалт муж улсын инженерийн танхим, Авто замын инженерүүдийн холбоо хамтран Авто замын инженерүүдийн төвшинд хамтран ажиллах гурвалсан санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд тус яамны ТНБД ноён Др.Путц, Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ноён Ц.Болор нар хүндэтгэлтэйгээр оролцов.

 

14:00 цаг

Магдебург хотын үйлдвэрлэл дундын сургалтын төв

Барилгын материал үйлдвэрлэл, угсралтын ААН- үүдийн холбооны харьяа үйлдвэрлэл дундын сургалтын төвд зочлон авто зам, гүний байгууламжийн мэргэжшсэн ажилтан бэлтгэх сургалтын санамж бичгийг Монголын авто замдын холбоо, Заксан Анхалт муж улсын инженерийн танхим барилгын боловсролын төв хамтран үйлдэв. Санамж бичиг зурах ёслолын ажиллагаанд Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Болор,  1-р нарийн бичгийн дарга Мөнхбаатар, Заксан Анхалт муж услын Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөгч, муж улсын Эдийн засгийн яамны гадаад хамтын ажиллагааны газрын дарга хатагтай Гүтовский, Магдебург хотын захирагчийн ажлын албаны төлөөлөл байлцав.

Энэхүү санамж бичгийн хүрээнд тус сургуульд авто зам, гүний байгууламжийн мэргэжлээр 2 удаагийн элсэлтээр 32 монгол залуусыг 3 жилийн хугацаатай суралцуулах бөгөөд эхний ээлжний 16 суралцагчдыг 2017 оны 7 дугаар сарын 1-нд хүлээн авах бөгөөд суралцагчдын сургалтын төлбөр, суралцах хугацааны цалинг Германы тал 3 жилийн хугацаанд  хариуцах юм.

Санамж бичиг зурагдсаны дараа хөрсний ухалт хийлгүйгээр шугам хоолой тавих пуужингийн системийг таниулах үзүүлэх сургалт зохион байгуулагдсан.

9-р сарын 27

Холбооны авто замын судалгаа туршилтын институт.(BAST)

10:00- 14:00

BAST нь холбооны Зам, цахим дэд бүцтийн яамны харьяа судалгаа туршилтын институт бөгөөд орон нутгийн болон хурдны зам түүнд ашиглагдах  технологи, техник, замын аюулгүй байдлыг хангах, байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах зорилтуудын дагуу  судалгаа туршилтууыг явуулж шинжлэх ухааны төвшинд батлагдсан үр дүнг норм стандарт, хуулийн боловсруулалтанд тусгах, зөвлөх үйл ажиллага үзүүлэхээс гадна материалын үйлдвэрлэл болон бусад чиглэлээр тусгай зөвшөөрөл олгодог газар юм. Жилийн 55 сая еврогийн төсвөөр санхүүждэг уг байгууллагын  400 гаруй ажилтны  200 гаруй нь эрдэм шинжилгээний ажилтан байдаг. Жилийн нийт төсвийн 40 гаруй сая нь судалгааны ажилд зарцуулагддаг.

Авто замын материалын сүүлийн үеийн судалгаа, туршилт хэрхэн хийгдэж байгаатай төлөөлөгчид газар дээр нь танилцлаа.

9 сарын 28

Холбооны авто замын конгресс

13:00

ХБНГУ-ын  Тээвэр, цахим дэд бүтцийн яамны ТНБД ноён Райнер Бомба, түүний урилгаар авто замын конгресст оролцож буй Монголын Авто замын холбооны төлөөлөгчидтэй мэндчилэн танилцаж конгрессийн хүрээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгээр өөрийн биеэр хөтөчлөв.  Холбооны авто замын конгресс нь 4 жил тутам зохион байгуулагддаг алсын зам буюу хурдны замын чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг авто замын салбар дахь томоохон ААН- үүд оролцож шинэ инновац бүхий техник технологийг танилцуулах ШУ- ын төвшинд хийгдсэн судалгааны ажлуудын үр дүнг  танилцуулан хэлэлцүүлдэг. Оролцож буй ААН – үүдийн ихэнхи нь  өөрсдийн гэсэн судалгаа хөгжлийн хэлтэстэй түүндээ ашгийнхаа тодорхой хувийг тогтвортой хөрөнгө оруулж байдаг салбарын тэргүүлэх ААН- үүд оролцдог ажээ.

Үзэсгэлэнгийн үеэр олж авсан шинэлэг зүйлс.

Газрын гүний дулааныг ашиглан хөлдөлт, халтиргаанаас хамгаалсан замын шинэ технологи

Бетонон замын эвдрэлийг нөхөн засварлах ломбон технологи

Замын хашлагыг ус зайлуулах зорилгоор давхар ашиглах арга технологи зэргүүд нь манай төлөөлөгчдийн хамгийн их сонирхлыг татсан шинэлэг зүйлс байлаа.

  

9 сарын 29

Монголын зам тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл төлөөлөгчидтэй уулзан танилцаж конгрессийн үйл ажиллагаанд оролцож Холбооны Тээвэр, цахим дэд бүтцийн яам болон BAST, EUROVIA ХХК- ийн үзэсгэлэнгийн талбайд зочлон тус байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзаж хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй иновацуудтай газар дээр нь  танилцлаа.

9-р сарын 30

09:30

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Монгол улсаас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Болор, Холбооны Тээвэр, цахим дэд бүтцийн яамны ТНБД нарын танилцах уулзалт хийгдэв.

Уулзалтанд монголын талаас МАЗХ-ны Ерөнхийлөгч Бямбаа, ТӨВД агентурын захирал Т.Болдгэрэл, ЗТХЯ-ны мэргэжилтэн Д.Загдраднаа, МИАТ ХХК- ийн төлөөлөгч Н.Эрдэнэцогт, “Air cargo” ХХК  Ю.Болд  нар, Герман талаас ТНБД-ийн ажлын албаны гадаад харилцаа эрхлэсэн ажилтан хатагтай Роггензак, яамны гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Шмидт, инженерийн танхимийн гүйцэтгэх захирал ноён Др.Бергер, хатагтай Рабе нар байлцлаа.

Дэд сайд Б.Цогтгэрэл Монголын Авто замчдын холбоо, ЗаксанАнхалт муж улсын инженерийн танхим, ТӨВД агентурын зохион байгуулж буй энэ аялалыг холбооны засгийн газрын зүгээс дэмжиж төрийн нарийн бичгийн даргын ажлын алба манай төлөөлөгчдийг BASТ-д зочлох боломж олгосон болон энэ өдөр дэд сайдыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд талархалаа илэрхийлэв. Уулзалт найрсаг бөгөөд ажил хэрэгч уур амьсгал дор явагдлаа.

Монголын талаас дэд сайд Б.Цогтгэрэл доорхи саналыг дэвшүүлэв:

1. Монголын замын салбар дахь мэргэжилтэй ажилтан, мэргэжилтэй ажилтаны мэргэжил эзэмшүүлэх сургалт, инженерийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг хоёр тал хамтран зохион байгуулахад Германы талаас анхаарал хандуулах,

2. 2017 оны 3-р сарын 16,17 ны өдрүүдэд төлөвлөлсөн “Roаd expo” арга хэмжээг Герман талтай хамтран зохион байгуулах хүсэлтэй байгааг уламжлаад ТНБД Бомбаг өөрийн биеэр оролцохыг урив. Хоёр талын хамтарсан ажлын  хэсэг байгуулахаар болж дэд сайд  ажлын хэсгийг ахлан ажиллахаар болсоноо мэдээллээ.

3. Тээврийн салбар дахь нэн ялангуяа авто зам, төмөр замын салбарын ачаа тээврийн үнэ тарифийн боловсруулалтын тал дээр хамтран ажиллах, ази европыг холбосон эдийн засгийн корридор бий болгох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд үнэ тарифийн асуудлаар монголын талаас боловсруулах шинэ шатны шаарддлага тавигдаж буй учир Герман талтай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Төмөр замын болон агаарын тээврийн чиглэлээр явуулж байсан үйл ажиллагааны зарим нэгэн баримт бичгийн хугацаа дууссан учир эдгээрийг дахин сэргээх, шинээр хийх шаардлагатай байгааг дурьдлаа.

Германы талаас ТНБД Райнер Бомба Монголын талын урилгыг найрсагаар хүлээн авч ирэх оны Road Expo-д өөрийн биеэр оролцох бөгөөд Германы ААН-үүдийг идэвхитэй оролцуулахаар чармайн ажиллахаа илэрхийлэв. Тарифын боловсруулалтын асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийлж Герман улс 10 жилийн өмнөөс ачаа тээвэрлэлтэнд хэрэгжүүлж ирсэн хураамжийн бодлого түүний хэрэгжилт үр дүнтэй байгаа бөгөөд  жилд 4 тэрбум еврогийн орлого оруулж байна. Хэтийн төлөв нь энэхүү орлогыг нэг дахин ахиулах боломжтой байгааг дурьдаад хуримтлуулсан мэдлэг, туршлагаа Та бүхэнтэй хуваалцахад бэлэн байна гэдгийг цохон тэмдэглэлээ. ТБНД Райнер Бомба энэхүү танилцах уулзалтын дараахи уулзалтуудыг ажлын төлөвлөгөө гаргаж тодорхой төслүүдийг хамтран хэрэгжүүлэх нь зүйтэйг дурьдав.

Холбооны парламентийн ордны зоогийн танхимд  дэд сайд Б.Цогтгэрэл болон аялалд оролцосн төлөөлөгчид өглөөний цай хамт ууж аялалын үр дүнгийн талаар харилцан санал солилцсноор аялалын үйл ажиллагаа өндөрлөсөн.

Бидний Германд хийсэн энэ удаагийн ажил хэрэгч уулзалтанд бидний урилгыг хүлээн авч оролцсон Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан  Берлин дэхь Төвд агентурын захирал Т.Болдгэрэл, ХБНГУ-д Монгол Улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Болор, МИАТ компанийн төлөөлөгч Н.Эрдэнэцогт нарт талархал илэрхийлье.