2016.09.08
УБТЗ-ын ерөнхий хувь нийлүүлэгчийг томиллоо
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилсон тогтоол баталлаа.
Тус нийгэмлэгийн хувьцааны 50 хувийг Монгол Улс эзэмшдэг бөгөөд Монголын талын ерөнхий хувь нийлүүлэгчээр өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам ажиллаж байсан юм. Монголын талын 50 хувийн хувьцаа бүхлээрээ нэгдмэл, салбарын яамандаа байх нь зөв гэж Засгийн газар үзлээ.