УИХ-ын гишүүн Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг
2015.07.16

25 тоннын даацтай төмөр зам баригдана

Ухаа худгаас Гашуун сухайт хүртэлх 225 км төмөр зам тавих төслийг эхэлж байна.

Төмөр замын даац нь 25 тн ба төслийг хоёр жилийн хугацаатай гэж төлөвлөжээ. Дан ганц төмөр зам тавиад зогсохгүй тухайн орчинд бичил хот босгох ажил ч хийгдэх ажээ.

“Азийн чиглэлийн нийт төмөр зам, дэд бүтцийн хөрөнгө оруулалтанд Азийн хөгжлийн банкаар дамжуулан 110 тэрбум доллар оруулахаа амласан байгаа. Японы талаас төмөр зам дээр эзэмшил авахгүй гэдгээ хэлсэн. Энэ маш том давуу тал. Урт хугацааны бага хүүтэй зээлийг Японы талаас олгож, Монгол улс төмөр замаа эзэмшиж Японы компаниудтай хамтран баръя гэдэг гэрээ хэлэлцээрүүд хийгдсэн” гэж УИХ-ын гишүүн Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг мэдээллээ.

Төмөр зам тавигдсанаар маш их хэмнэлт авчирч эдийн засгийн үр өгөөж талаасаа ашигтай байх ажээ.

               Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү