Дэлхийн томоохон хотуудад болдог "Yelloween party" Монголд анх удаа болно
2016.10.28

Дэлхийн томоохон хотуудад болдог "Yelloween party" Монголд анх удаа болно

Halloween үдшийг та бүхэн 5 одтой Шангри-Ла зочид буудалд санаанд оромгүй хямд үнээр VIP бизнесийн төлөөлөгчид, лидерүүдтэй хамт өнгөрүүлээрэй. “MSM Групп”, “Shangri-La зочид буудал” болон “Монголын Бизнесийн Зөвлөл”-өөс хамтран зохион байгуулж буй "YELLOWEEN Veuve Clicquot үдэшлэг" 10 сарын 31-нд 7 цагаас Шангри-Ла зочид буудалд болно.

Монголын "Yelloween party"-ны танилцуулга постер

YELLOWEEN PARTY-г анх Veuve Clicquot шар шошго бүхий алдарт оргилуун дарс-ны баяр болгон Halloween баярын үеэр тэмдэглэж эхэлсэн бөгөөд одоо Парис, Лондон, Хонг Конг, Дубай, Милан, Сао Паоло зэрэг хотуудад уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээ Монголд анх удаагаа зохиогдох гэж байна.

Хар ба Шар хослолоор гангарсан 400 гаруй зочны хамт энэ гайхамшигтай үдшийн нэгээхэн хэсэг болох боломж таньд байна. Хүрэлцэн ирсэн эхний 200 хүн амтат оргилуун дарсыг амтлах боломжтой

Амьд хөгжмийн U.F.O хамтлаг, The Lemons хамтлаг, шилдгийн шилдэг хувцасны хэв маяг, DJ Anna гээд гэнэтийн бэлгүүдээр дүүрэн мартагдашгүй нэг оройг хамтдаа өнгөрүүлээрэй. 

Хаана: Шангри-Ла зочид буудал, Наадам баар

Хэзээ: 2016.10.31 

Хэдэн цагаас: 19:00-24:00
Такс: 30.000 төгрөг, Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүд үнэгүй

Энэ линкээр орж бүртгүүлнэ үү: https://goo.gl/forms/M5gaE5nByceiW6M62