“Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулган
2016.11.04

Эх хэлний цахим хөгжил 2016 анхдугаар чуулган болов

БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, “Болорсофт ХХК” хамтран “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулганыг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ДБЭТ-т боллоо.

Цахим хэл шинжлэл нь хэл шинжлэл хийгээд мэдээлэл технологийн ололт амжилтын заагт хурдацтай хөгжиж буй салбар юм.

 “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулганд монгол хэлбичиг, мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн,  судлаачид оролцож, эх хэлний цахим хөгжлийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүллээ.

Мөн ХБҮЗ-ийн албан ёсны болон эх хэлний хэрэглээнд зориулсан цахим хуудсын талаар мэдээлэл хийж, “Болор дуран 2.0” алдаа шалгах программыг танилцуулж байна. Мөн энэ үеэр ”Цахим хэл шинжлэл” үзэсгэлэнг зохион байгууллаа.