Олимп, Паралимпийн медальтнуудад мөнгөн шагнал олголоо
2016.11.03

Олимп, Паралимпийн медальтнуудад мөнгөн шагнал олголоо

Бразилийн Риоде Жанейро хотноо болсон Зуны олимпийн 31-р наадмаас медаль авсан тамирчдад Засгийн газраас өнөөдөр мөнгөн шагнал олголоо.

  1. Жүдо бөхийн төрөлд Мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая, дасгалжуулагчид нь 30 сая төгрөг
  2. Боксийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг
  3. Паралимпээс паурлифтингийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг
  4. Паралимпээс жүдо бөхийн төрөлд Хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөгийг Монгол Улсын Ерөнхий сайд гардуулж өглөө.

Олимпийн мөнгөн медаль хүртсэн тамирчин 60 сая, хүрэл медаль хүртсэн тамирчин 30 сая төгрөг авна. Дасгалжуулагч нь энэхүү мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх мөнгөн шагнал авахаар Засгийн газрын тогтоолд заажээ.