Монгол, Японы Парламентын бүлгийн дарга асан Д.Ганхуягийг одонгоор шагнана
Монгол-Японы Парламентын бүлгийн дарга асан Д.Ганхуяг
2016.11.04

Монгол, Японы Парламентын бүлгийн дарга асан Д.Ганхуягийг одонгоор шагнана

11 дүгээр сарын 3-ны өдөр Япон улсын Засгийн газраас 2016 оны Гадаад иргэнд одон олгохдоо Монгол-Японы Парламентын бүлгийн дарга асан Д.Ганхуягт “Мандах нар” одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одонгоор шагнах болсныг мэдэгдэв.

Энэ нь Япон улс, Монгол улсын парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд түүний оруулсан томоохон хувь нэмрийг өндрөөр үнэлж буй хэрэг юм. Уг одонг гардуулах ёслолын үйл ажиллагаа 11 дүгээр сарын 8-ны өдөр Япон улсын Эзэн Хааны ордонд болно.

●Одонгийн төрөл:Д.Ганхуягт “Мандах нар”одонгийн “Алт, мөнгөн од” зэрэглэлийн одон

●Оруулсан хувь нэмэр:Япон улс, Монгол улсын парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмэр

●Овог нэр (нас):Даваажавын Ганхуяг (52 нас)

●Товч намтар

 Монгол-Японы Парламентын бүлгийн дарга асан

 Уул уурхайн сайд асан

 Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн тэргүүн

Оруулсан хувь нэмэр

Д.Ганхуяг нь Монгол-Японы Парламентын бүлгийн даргын албыг (2004-2010 он, 2014-2016 он) удаа дараа хашиж байсан. Энэ хугацаандаа хоёр орны харилцааг нягтруулан хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргаж ирсэн. Мөн тэрбээр Японд сургууль төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийг үүсгэн байгуулахад гар бие оролцож 2004 оноос уг нийгэмлэгийн тэргүүний хувьд Японд сургууль төгсөгчид, суралцагсдын харилцааг нэмэгдүүлэх зэргээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.