Ц. Даваасүрэн: Гадаадад буй Монголын 30 иргэнийг эх оронд нь ажиллуулахад гурван тэрбум төгрөг шаардлагатай
2010.07.26

Ц. Даваасүрэн: Гадаадад буй Монголын 30 иргэнийг эх оронд нь ажиллуулахад гурван тэрбум төгрөг шаардлагатай

Төсвийн байнгын хороо өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн бага хурал хийв. Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2010 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг болон Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ.

Төсвийн хүрээний мэдэгд-лийн төсөлд нэгдсэн төсвийн орлогыг 2011 онд ДНБ-ний 46.9, 2012 онд 42.8, 2013 онд 34.0 хувь байхаар тооцсон байна. Харин төсвийн нийт алдагдлыг 2011 онд ДНБ-ний 4.0, 2012 онд 3.0, 2013 онд 2.0 хувь байхаар тооцжээ.
 

Дээрх мэдээллийг байнгын хорооны дарга Ц. Даваасурэн хийснийхээ дараа сэтгүулчдийн асуултад хариулсан юм.

-Хүухдийн мөнгийгтөсөвт суулгах асуудал хаврын чуулганаар хурц тавигдсан. Хэрэв төсөвт суулгасан бол даах байсан уу?
 

-Хүний хөгжлийн асуудлыг УИХ-аас тусгай сан гаргаад дэмжиж байгаа. Эх орны хишгийг иргэн бүртээ хувь хүртээх асуудал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэд ямар насных байх нь хамаагүй сар тутам хувь хүртэнэ. Энэ онд сар бүр 10 мянган төгрөг. Ирэх онд 20-21 мянган төгрөг. Тухайн жил "Хүний хөгжил сан"-д орж байгаа орлоготой уялдаад 2011 оны төсөвт нарийвчлан тусгана.

Бэлэн мөнгө тарааж байгаа нь ч импортын хэрэглээг дэмжсэн үйлдэл болоод байна. Иргэдэд тараасан мөнгөөр Монголд байшин барилга босох биш харин импортлогч орнуудын хөгжилд хувь нэмрээ оруулсаар. Дахин их хэмжээгээр бэлэн мөнгө тарааснаар хөгжилд саадтай, эдийн засагт хүндрэлтэй. Жишээ нь, гаднаа савсан өндөг, маслын хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин их болсон байгаа юм. Өндөг, масло иддэг хүний тоо хоёр дахин их болсон гэвэл арай л хэтрүүлсэн болох байх. Гэхдээ л хэрэглээ нь өссөн байна. Энэ мэтчилэн гадны улсын хөгжилд л хувь нэмрээ оруулж байна шүү дээ.
 

Цаашдаа "Хүний хөгжил сан"-гаараа дамжуулаад орлого багатай, санхүүгийн хувьд дэмжих ёстой тэр нийгмийн эмзэг бүлгийн орлого багатай хэсэгт л өгдөг байх ёстой. Баян хоосныг ялгахгүйгээр хатамжийн бодлого явуулаад байх юм бол төсөвт ачаалал бий болгоно. Эдийн засгийнхаа хувьд ч хүндрэлүүдийг бий болгох юм. Түүнээс биш улстөржөөд хүүхдийг нэг нам нь аваад, сонгуулийн насныхыг нь нөгөө нам нь аваад явах юм бол утгагүй л дээ.

-Статистикийн дүнгээр ДНБ тав дахин нэмэгдсэн. Инфляци ч мөн адил хоёр дахинөссөн. Эдийн засгийн өсөлт, төсвийн зарлага зургаа дахин нэмэгдлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд үүнийг хэрхэн тусгасан бэ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ирэх жилээс хэрэгжинэ. Төсвийн зарлагыг макро эдийн засгийн үзүүлэлттэй уялдуулж байгаа юм. ДНБ-ний өсөлтийн хэмжээ ямар байна тэр хэмжээгээр зарлагаа өсгөнө. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсвөл төлөвлөсөн хэмжээнээс давсан хэмжээгээр нь хуримтлал бий болно. Уул уурхай, ашигт малтмалын орлогыг сайн ашигласан орнуудын туршлагыг судалж үзсэн. Латин Америкийн орнууд кофе гэх мэтийн чиглэлээр ийм аргуудыг авдаг ДНБ-ний өсөлтгүй болоод төсвийн орлого багадаад ирэх үедээ түүнээсээ авч хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, төсвийн зарлага, алдагдал нь тухайн цаг үед эдийн засгийн хямралаасаа хамаарахгүйгээр зохицуулагдаад явна гэсэн үг. 2013 оноос төсвийн алдагдлыг ДНБ-ний хоёр хувиас хэтрүүлэхгүй гэсэн зорилт тавьж байгаа.
 

-Төрийн өмчтэй компаниуд дандаа алдагдалтай ажиллах боллоо. Үүнийг цаашид хэрхэн зохицуулах юм бэ?

 

-Жил бүр төсвийн гүйцэтгэл хийхээр орлогын төлөвлөгөө тасаллаа. Яагаад таслав гэхээр алдагдалтай ажилласан гэдэг. Энэ асуудлыг 2009 оны гүйцэтгэлийн төсөв хэлэлцэж байхад нэлээд ярьсан. ТӨХ-ны даргыг дуудаж тодорхой асуудлаар саналыг сонс-сон. Жил бүр алдагдалтай ажилладаг энэ хүмүүст хариуцлага тооцдог болох талаар чиглэл өгсөн. Гэхдээ яриад өнгөрөх биш бодит алхам хийсэн байх юм. 2010 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхдээ тогтоолоор өгсөн чиглэлүүдийг хэрэгжүүлж үү гэдгийг харна. Нөгөө нөхөр дахин алдагдалтай ажиллаж уу, тэгэхэд нь ямар хариуцлага тооцсон байна гэхчлэн.

 

-Алдагдлаа хаахын тулд бонд гаргаж байсан. Энэ нь хэр оновчтой санаа юм бол?

 
-Төсвийн урсгал зохицуулалтыг хийдэг арга хэрэгсэл нь зах зээлд байгаа чөлөөтэй мөнгийг татах буюу үнэт цаас гаргах тухай асуудал. Энэ тогтолцоог 2000 оноос эхлэж бодитойгоор ашигладаг болсон юм. Анх удаа 2009 онд төсвийн алдагдлыг бонд гаргаж хаасан. Энэ нь агуулгынхаа хувьд байж болохгүй зүйл л дээ. Төсвийг хуульчилж батлахдаа алдагдал нь тэд байна гээд доор нь эх үүсвэрийг нь заагаад өгдөг. Өөрөөр хэлбэл, хууль бус арга хэмжээ болж байгаа юм. Төсвийн тодотгол хийх ёстой. Түүнээс биш бонд гаргах, эх үүсвэрийг нь нэмэгдүүлэх тухай байж болохгүй гэж ярьсан. Харамсалтай нь ажил хэрэг болоогүй. Дахин ийм алдаа гаргахгүй байх гэж бодож байна. Төсвийн тодотголоор орлого, зарлагыг 140 тэрбумаар бууруулсан шүү дээ. Тийм учраас дахин бонд гаргах шаардлагагүй. Төсөв нь сайжирсан гэж үзэж байгаа.
 

-Гадаадад мэдлэг боловсрол эзэмшсэн Монголчуудаа эх оронд нь ажиллуулах хуулийн төсөл өргөн барьсан. Тэднийг энд ажиллуулахад их хэмжээний хөрөнгө хэрэгтэй болох байх. Үүнийг төсөвт хэрхэн суулгаж өгөх бол?

-Гадаад улсад амьдраад нэр бүхий байгууллагад ажиллаж туршлага хуримтлуулсан, шинэ технологи эзэмшсэн, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах бололцоотой ийм иргэнээ Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулдаг болгох, Монголдоо ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр найман гишүүн хууль санаачлаад өргөн барьсан. Хуулийн гол агуулга нь уул уурхайг дагаад хөгжиж буй хөгжлийг дагаад шинэ, шинэ бизнесийн орчин бүрдэх боллоо. Бидний хувьд шинэ учраас туршлага дутах асуудал бий. Энэ чиглэлээр гаднаас өндөр үнэтэй мэргэжилтэн авч ажиллуулъя гэхээр асар их мөнгө шаарддаг. Тийм учраас гадаадад ажиллаж байгаа монголчуудаа тэнд авч байгаа орлого өртгийг бууруулахгүйгээр ажиллууллах юм. Өөрөөр хэлбэл, шаардагдах хөрөнгийг тоо-цоход гаднаас өндөр цалин-тай мэргэжилтэн авч ажиллуулснаас бага гэж үзсэн. Монгол Улсын төсвийн 0.1 хувь буюу үндсэндээ гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө гаргахад жилд 30 хүнийг авч ирэх бололцоотой.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.