МБЗ-ын гүйцэтгэх захирал Ч.Мэргэн
2016.11.11

Ч.Мэргэн: Форумд шинэ хөрөнгө оруулагчид цөөн оролцсон

“Блүүмбэрг” телевизийн “Бизнесийн төв цэг” хөтөлбөрийн зочноор МБЗ-ын гүйцэтгэх захирал Ч.Мэргэн оролцож Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, Хөрөнгө оруулалтын орчны асуудлаар яриа өглөө.

Өнгөрсөн долоо хоногт Хонконгод болсон Монгол дахь хөрөнгө оруулагчдын чуулганы үр дүн, мөн  хөрөнгө оруулалтын боломж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах асуудлаар тодрууллаа.

Нэвтрүүлгийн эхэнд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотой экспертийн зүгээс ажиглалтаас нь хуваалцлаа. Ч.Мэргэн захирал Д.Трампын ялалттай хамааралтайгаар дэлхийн зах зээл дэх хувьцааны савлалтын талаар дурдаад цаашлаад Хөрөнгө оруулалтын чуулганы талаарх асуултуудад хариуллаа. Түүнчлэн Монгол дахь хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл байдал, түүнд өгч буй хариу үйлдэл, Хонконгод өрнөсөн чуулганы уур амьсгал хэр болсон. Монгол улсын шийдвэр гаргах түвшний байгууллага төрийн оролцоо хөрөнгө оруулалтын орчинд хэрхэн бууж байгааг ярилцлаа.