АН-ын гишүүд
2016.11.15

Ардчилсан намын шинэ дарга энэ сарын 16-ны өдөр тодорно

Аррдчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 48 дугаар хурал энэ сарын 16-нд Төрийн ордны Их танхимд үргэлжлэн хуралдана.

Уг хуралдаанаар Ардчилсан намын шинэчилсэн дүрмийг боловсруулах танилцуулах ажлын хэсэг байгуулах юм.

Тус намын гишүүн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан нь АН-ын Даргад өөрийгөө дэвшүүлж буй хэрэг гэж эх сурвалжууд үзэж байгаа бол УИХ-ын гишүүн Л.Болд намын даргын өрсөлдөөнийг юу гэж харж байгаагаа тодорхой илэрхийллээ.

Мөн арванхоёрдугаар сарын 06-нд болох намын Их хурлын бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулна.Ардчилсан намын ҮЗХ хуралдахтай холбоотой  тус намын гишүүдийн байр суурийг хүргэж байна.