Дүүргийн шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо
2016.11.23

Дүүргийн шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба Нийслэлийн шатрын холбоотой хамтран уламжлал болгон явагддаг Дүүргийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 50 дугаар бүрэн дунд сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн Монгол улсад шинэ үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд, оюунлаг иргэдтэй нийслэлийн төлөө уриатай, иргэдийнхээ идэвхийг өрнүүлэх, шатрын спортыг нийслэлд жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Нийслэлийн шатар сонирхогчдын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох шатарчдыг улмаар ,Улсын Их Хурлын Даргын ивээл дор зохион байгуулагдах,  улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилготой юм.


Нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж. Ганбат нар оролцлоо.Тэмцээнийг нээж ИТХ ын дарга Д.Батэрдэнэ хэлэхдээ: Шатар сонирхогчдын 3 дах удаагийн тэмцээнд хороодоо төлөөлж оролцож байгаа тамирчдадаа амжилт хүсч, шатар сонирхогч залуу үеийг хороодынхоо иргэний танхимаа түшиглэж сургалт дугуйлангууд хичээллүүлж хойч үеэ шатрын спортод дур сонирхолтой болгохыг хүслээ.

Тус тэмцээнд 19 хорооны эрэгтэй 38, эмэгтэй 19 тамирчид ур ухаанаа уралдуулсанаас эрэгтэй төрөлд:1-р байрт 3 дугаар хорооны иргэн Б. Насанжаргал, 2-р байранд 12 дугаар хорооны иргэн Б. Ганбаатар, 3-р байранд 1 дүгээр хорооны иргэн Д. Машбаяр, 4-р байранд 12 дугаар хорооны иргэн А. Зоригтбаатар, 5-р байранд 17 дугаар хорооны иргэн Ш. Болд, 6-р байранд 6 дугаар хорооны иргэн Д. Энх-Отгон нар шалгарсан бол эмэгтэй төрөлд 1-р байрт 17 дугаар хорооны иргэн Д. Гэрэлмаа  2-р байранд 15 дугаар хорооны иргэн М. Түвшинзаяа, 3-р байранд 2 дугаар хорооны иргэн Ж.Алтанчимэг нар шалгарлаа.

Шагналыг дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, хамтран зохион байгуулагч Нийслэлийн шатрын холбооны тэргүүн Х.Болдбаатар болон бусад албаны хүмүүс гардууллаа.


Нийт шагналт байранд орсон тамирчид Нийслэлийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох юм.