Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн эрэгтэй, эмэгтэй баг тэргүүллээ
2016.11.17

Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн эрэгтэй, эмэгтэй баг тэргүүллээ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөд Засаг даргын Тамгын газраас ажил танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

Уг өдөрлөгийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх алба, хэлтсийн удирдлагуудын дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулав.  Багууд сагсан бөмбөг,  воллейбол, Хөгжөөнт буухиа гэсэн гурван төрлөөр  эрч хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Тэмцээнд багийн нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын С.Амарбаясгалан ахлагчтай эрэгтэй баг, Ж.Алтантуул ахлагчтай эмэгтэй баг тус тус тэргүүлж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулж тамирчдад баяр хүргэлээ.