УИХ-ын гишүүн Н.Учрал спорт авиралтын холбоог удирдана
УИХ-ын гишүүн Ням-Осорын Н.Учрал
2016.10.05

УИХ-ын гишүүн Н.Учрал спорт авиралтын холбоог удирдана

Монголын Үндэсний спорт авиралтын холбооны III их хурал МҮОХ-ны хурлын танхимд боллоо.

Тус хурлаар МҮСАХ-ны ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох сонгууль болсон юм. Хуралд ирсэн нийт 40 гишүүн санал нэгтэй шийдвэрээр УИХ-ын гишүүн Ням-Осорын Учралд итгэл хүлээлгэлээ.

Түүний өмнө тус холбоог Д.Батжаргал удирдаж байсан бөгөөд, ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн албыг давхар хашиж байв. Тэгвэл Удирдах зөвлөлд П.Давхарбаяр, Д.Энхбуянт, Д.Дамдинсүрэн нар шинээр бүл (Удирдах зөвлөлд нийт 10 гишүүн байдаг) нэмлээ.

Дашрамд дуулгахад, спорт авиралтын төрөл нь дөрвөн жилийн дараа Японд болох “Токио-2020” олимп, паралимпийн наадмын хөтөлбөрт шинээр орсон таван спортын нэг юм.

Шинэ ерөнхийлөгч Н.Учрал “Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан спорт холбооны ерөнхийлөгчөөр ажиллах нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүрэг надад ногдлоо. Токиогийн олимпийн спорт авиралтын төрөлд манай уулчид алтан медаль хүртэнэ гэдэгт бүрэн итгэж байна” гэсэн юм.