Ганц модны боомт Монголын нүүрс, зэсийн баяжмалаас авах хураамжаа нэмэгдүүлжээ
Хятадын засаг захиргаанаас энэ сарын 22-нд манай улсаас импортлодог уул уурхайн бүтээгдэхүүний татварыг нэмэх шийдвэр гаргажээ.
Уг шийдвэр өнөөдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Боомтын хурааамж нэмэх шийдвэр Ганц модны боомтоор урд хөршийн зах зээлд гарч буй уул уурхайн бүтээгдэхүүнд хамаарах юм.
Тодруулбал, Ганц модны боомт үйлчилгээний хураамжид өөрчлөлт орсноор тонн нүүрс тутмаас найман юань, машин тус бүрээс 10 юань авахаар болсон байна. Мөн 10 мянган юаниас давсан үнийн дүнтэй зэсийн баяжмалд хоёр хувийн татвар ногдуулахаар болжээ.
Баяннуур аймгийн Урдын дунд хошууны захиргаанаас гаргасан уг шийдвэр манай нүүрс экспортлогч “Эрдэнэс-Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой”, бие даасан “Энержи-Ресурс” компаниуд болон зэсийн баяжмал экспортлогч Оюутолгой компанид хүндээр тусах юм.