БСШУС-ын сайд Ж.Батсуурь
2016.12.09
Хөгжим бүжгийн дунд сургуулийг Хөгжмийн Их Сургууль болгон өргөжүүлнэ.
БСШУС-ын сайд Ж.Батсуурь арваннэгдүгээр сарын 28-аас арванхоёрдугаар сарын 02-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн юм.
Тус айлчлалын хүрээнд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын сайдтай албан ёсны уулзалт хийж, хоёр улсын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргажээ. Мөн ОХУ-ын Соёлын сайд В.Р.Мединскийгийн урилгаар ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохиогдсон “Олон улсын соёлын V чуулга уулзалт”-д оролцож, хоёр улсын соёлын салбарт хамтран ажиллах санамж бичгийг үзэглэсэн байна.
Хөгжим бүжгийн дунд сургуулийг Хөгжмийн Их Сургууль болгон өргөжүүлэхэд ОХУ дэмжлэг үзүүлнэ гэжээ