“Монголын Хүнсчдийн Холбоо”-ны 25 жилийн ой тохиож байна
2016.12.07

“Монголын Хүнсчдийн Холбоо”-ны 25 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН ХҮНСЧДИЙН ХОЛБООНЫ 25 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Монгол Улсад төрийн яамдын бүтэц, зохион байгуулалтад үе үе өөрчлөлт орж, хүнсний үйлдвэрлэл, хангамж, аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого зарим үед алдагдаж, ялангуяа хүнсний аж үйлдвэрийн салбарт төрийн зохицуулалт үгүйлэгдэж байсан 1991 оны сүүлчээр хүнсний аж үйлдвэрийн салбарын ам бүлд багтаж хөгжүүлэх үйлсэд нь гар бие оролцож, салбарын төлөө сэтгэл зүрхээ зориулж ирсэн тухайн үеийн хүнсний үйлдвэрүүдийн дарга, удирдлага, захирал, инженерүүд санаа зорилго нэгдэж, гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг “Монголын Хүнсчдийн Холбоо” хэмээх төрийн бус байгууллагыг 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулснаас хойш 25 дахь жилдээ ажиллаж байна.

Хүнсний аж үйлдвэрийн салбарын нийт ажиллагсдын нийтлэг эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэгэн чухал баталгаа болох Хүнсний аюулгүй байдлыг хангахад төр, засагт мэргэжлийн туслалцаа үзүүлж, нэгдмэл зорилгын дор эвлэлдэн нэгдсэн энэхүү төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдаад эдүгээ 25 жил нэгэнтээ болсон байна. Энэхүү хүндтэй ойг тохиолдуулан Монголын Хүнсчдийн холбоо болон салбар зөвлөлүүдийн ажилтан, ажиллагсад, гишүүд, дэмжигчид, салбарын үе үеийн ахмадууд Та бүхэнд Монголын Хүнсчдийн Холбооны Удирдах зөвлөл, ажлын албаны нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлье.

Бидэнтэй үргэлж хамт байдаг Та бүхэндээ баярлалаа.