2016.12.14
Спикер шатарчин хүүгээр гоёв
Авьяас билгийн тэнгэрт од болон гэрэлтэх нь хүн бүхний мөрөөдөл. Тэр тусмаа авьяаслаг хүүхэд бүрийн ил цагаахан хүсэл мөрөөдөл нь сонирхсон спорт, урлагийн тэмцээнээр тив, дэлхийн аварга болох нь бий.
Үүнийг батлах мэт ОХУ-ын Сочи хотод болсон Дэлхийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оролцсон Наранболдын Содбилэг хүү 7 насны ангилалд алтан медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгав.
Эх орон, ээж аав, анд найз, анги хамт олноо баярлуулсан хүүд УИХ-ын дарга М.Энхболд баяр хүргэжээ. Тэрбээр “Хэдхэн хоногийн өмнө уулзаж, амжилт хүссэн шатарчин хүүхдүүдийн хамгийн бага Н.Содбилэг хүү сурагчдын дэлхийн аварга болжээ. Баяр хүргэе” хэмээн өөрийн цахим хуудсаараа хүүд бэлэг гардуулж буй өөрийнхөө зураг болон хүүгийн Дэлхийн аваргын цомоо барьсан зургаар гоёсон харагдав.