Санхүүчдийн өдөр тохиолоо.
2016.12.12
2016 оны шилдэг санхүүчид шалгарлаа
Жил бүрийн 12 сарын эхээр бүртгэл санхүүгийн ажилчдын өдөр тохиодог билээ. Энэ баяраар Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс 2016 оны шилдэг санхүүчдийг шалгаруулсан байна.
Энэ онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын 20 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү шилдэг шалгаруулах ёслолын ажиллагааг 18 дахь жилдээ зохион явуулж байна.