
2016.11.18
ХЗДХЯ-ны сарын шилдэг цаг ашиглалттай ажилтнаар Б.Гантуяа шалгарлаа
Хууль зүй, дотоод хэргийн яамны сарын шилдэг цаг ашиглалттай ажилтнаар Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа шалгарлаа.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ажилдаа шаргуу хандаж, цаг хугацааг үр дүнтэй, хариуцлагатай ашигласан ахлах мэргэжилтэн Б.Гантуяад баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа.
Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Гантуяа нь нэг ч цагийн таслалт, хоцролтгүйгээр зогсохгүй 102 цаг илүү цагаар ажилласан байна.