2016.12.20
Насны хишиг хүртэх нийт ахмадын 2 хувь нь 90 ба түүнээс дээш насны иргэд байна
Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын дүнгээр Монгол Улсад 60-аас дээш настан 151,2 мянга байсан. Энэ тоо 2013 онд 170,3 мянган болж нэмэгджээ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн тооцоогоор 2036 онд 2010 онтой харьцуулахад нийт хүн амд эзлэх ахмад настны тоо 2 дахин нэмэгдэх төлөвтэй байна.
"Насны хишиг" хүртэх ахмадуудын насны ангилал, олгох хөрөнгийн хэмжээ
Ахмад настны тухай хуулийн төсөлд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд 2 удаа 50-250 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцсон байна. Үүнд зориулан 20.4 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2017 оны төсөвт суулгасан юм.
Ахмадуудыг насны ангиллаар нь дөрвөн бүлэгт хувааж, нас ахих тусам дагаад хүртэх хишиг нь нэмэгддэг байх зүй тогтлыг баримталсан байна.
Хүснэгтээс харахад, Монгол Улсад 70-79 насны ахмадууд зонхилж байгаа бол 90 ба түүнээс дээш насны ахмадууд 2492 байгаа нь насны хишиг хүртэх нийт ахмадуудын 2 хувийг эзэлж байна.