Нийслэлд хэрэгтэй нарийн мэргэжлүүдийг танилцууллаа /НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР/
Нийслэлийн засаг даргын тамгын газар 22 агентлагийнхаа ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа юм байна.
Үүнтэй холбогдуулан ажлын байрны нээлттэй өдөрлөгийг хоёрдугаар сарын 2-нд зохион байгуулахаар болжээ.
Нам эвсэл үл хамаарч төрд ажиллах хүсэлтэй залуусыг ажлын байраар хангах, тэдний мэдлэг чадварыг нийслэлийн хөгжилд нэмэрлэх зорилготой өдөрлөг гэдгийг онцоллоо.
НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж байдаг. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг өдөрлөгийн үеэр олон нийтэд танилцуулах юм” хэмээн ярилаа.
НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтын ажилд иргэдийн оролцоо, залуучуудын мэргэжил боловсрол, мэдлэг чадварыг татан оролцуулах шаардлага байгаа юм. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай мэргэжил эзэмшсэн болон суралцаж байгаа залуусыг “Нээлттэй ажлын байр” өдөрлөгт оролцохыг урьж байна” гэлээ.
Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн хүрээнд зарлагдсан нарийн мэргэжлийн нэр
Хотын хөгжлийн инженерчлэл:
- Авто замын барилгын инженер
- Давхар зам, гүүрийн инженер
- Хөдөлгөөн зохион байгуулалтын инженер
- Барилгын инженер
- Хот төлөвлөлтийн эдийн засагч
- Хотын нийтийн тээврийн инженер
- Эко хороолол, орон сууцны инженер
- Үерийн далан, сувгийн инженер
- Мэдээллийн технологийн инженер
Олон нийтийн бодлого боловсруулалт:
- Хотын менежментийн менежер
- Үл хөдлөх хөрөнгийн менежмент
- Инновацийн удирдлага
- Гэрээ, эрхийн мэргэжилтэн
- Төслийн удирдлага
- Хотын социологич
- Хотын патентчин
- Event management /Жуулчдад зориулсан арга хэмжээ зохион байгуулах/
- Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого бололвсруулалт:
- Сэргээгдэх эрчим хүчний инженер
- Хог хаягдлын дахин боловсруулалтын инженер
- Дендерлогич
- Ногоон байгууламжийн төлөвлөгч
- Цэвэрлэх байгууламжийн технологич, инженер
- Байгаль орчны эрсдэлийн удирдлага
Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент:
- Хотын санхүүч
- Хотын эдийн засагч
- Олон улсын мэргэшсэн аудитор.
Сонгон шалгаруулалт нь ил тод, иргэдэд нээлттэй. Ажлын байр нь бэлэн байгаа аж.