УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
2017.02.01

Ж.Ганбаатар: Тэрэлжид чөлөөт бүс байгуулах боломж байна уу?

Эдийн засгийн байнгын хороогоор Аялал жуулчлалын хөгжлийн суурь асуудлын хүрээнд авч хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Монголд ирж байгаа Жуулчдын тоо ерөөсөө өсөхгүй байгаа. Жилээс жилд буух шатандаа байгаа. Жуулчдын тоо улс орны эдийн засгийн хөгжилд маш их хамааралтай. Улаанбаатар хоттой ойрхон чөлөөт бүс байгуулах асуудлыг БОАЖЯ жишээ нь тэрэлжид байгуулах боломжийг судалсан зүйл байна уу? Улаанбаатар хоттой ойрхон чөлөөт бүс байгуулаад тэндээ хувийн хэвшлийн компаниудыг их татвал хил дээр байгаа чөлөөт бүсээс хамаагүй амжилттай болох боловуу гэж бодож байна.

Аялал жуулчлалын чөлөөт бүс гээд төрийн бодлого гээд бүх зүйл оруулвал энэ талаар бодсон төлөвлөсөн зүйл байна уу? Хоёрдугаарт Корэн айр, Америк, Канадын алдагдлыг монголын нислэг нөхдөг гээд мэдэгдсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр Америк, Канадаас жуулчид авчрах талаар солонгос улсын бодлого явж байх шиг байна.

Тэгэхээр бид өнөөдөр төрийн бодлогоор бусад улсуудын адил үнэтэй болгож болохгүй юм уу. Бүгд л мэдэж байгаа шүү дээ АНУ-гаас Солонгос орвол 400, 500 доллар АНУ-гаас Монгол руу ирвэл 1200 доллар 2 сая гаран төгрөг байна. Хамгийн хямд билет шүү дээ. Энэ хямд билет нь дуусвал 3,4 сая төгрөг болно.

Энэ их зөрүү нь бидэнд Монгол улсад хамгийн үнэтэй жуулчин ирдэг зүгээр нэг шаардлагатай, Монголд нэг бизнес хийгээд тэндээс нэг ашиг олчихьё гэсэн л ирж байна. Түүнээс биш жуулчид ирдэггүй. Жуулчид ирнэ гэвэл үзэх юмын хийх боломж нөхцөл хувийн хэвшлийнхэн хийчихнэ гэж харж байна. Ялангуяа Улаанбаатарт зочид буудлын үйлчилгээ хангалттай хөгжсөн гэж харж байгаа