УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.02.01

Ц.Даваасүрэн: Засгийн газрын гаргасан хууль бус шийдвэрийг цуцлах хянах эрх нь УИХ-д бий

Эрдэнэтийн 49 ийн асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нэг зүйлийг зөв ойлгох ёстой юм шиг санагдлаа. Энд хоёр зөрүүтэй зүйл явагдаад байгаа юм. Хувийн өмчид халдлаа  эсвэл шүүхээр шийдэх ёстой гэх мэт энэ тийм зүйл бишээ. Өнөөдөр бид юу ярих гэж байна вэ гэвэл төрийн өмчит үйлдвэрийн газар Эрдэнэтийн 49 хувь хуулийн дагуу шилжиж үү ? гэдэг асуудлыг ярьж байгаа. Үүнийг л тогтооно. Ажлын хэсэг ч тэгж л ажилласан.

Тэгээд өнөөдөр ажлын хэсгийн дүгнэлтийг хуулийн дагуу биш байна. Их хурлаас зөвшөөрөөгүй байна гэж байна. Төрийн өмчийг худалдах борлуулах шилжүүлэх асуудал УИХ-ын бүрэн эрхийн асуудал энэ хэнд ч ойлгомжтой. Үүнийг шүүхгүйгээр шийдэх ёстой. Хоёрдугаарт Засгийн газрын гаргасан хууль бус шийдвэрийг  цуцлах хянах эрх нь УИХ-д бий. УИХ өөрөө хууль тогтоох дээд байгууллага. 

Жишээлбэл бид хэн нэг сайдыг хууль зөрчижээ гээд шийдэхэд эхлээд шүүхээр орох уу цагдаагаар явах уу? тийм юм хаана ч байхгүй. Ийм юм яридагаа гишүүд болих хэрэгтэй. Ийм юм бодож байгаа гишүүд болих хэрэгтэй. Ийм хүн энэ танхимд сууж болохгүй энийг мэддэггүй юм уу?

Бид нар сайд нарыг огцрууллаа хэн аваачиж өгөх вэ хэнч өгөхгүй, зөвхөн цэц шийднэ. Хууль тогтоох дээд байгууллага гэдгээ бид бас ойлгодог байх хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр хууль тогтоох байгууллага үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд энэ төрийн өмчийн компанийн хувь хуулийн дагуу шилжсэн үү гэдгийг ярих гээд байна шүү дээ.

Одоо ингээд харахад урьдчилан төлөвлөсөн нилээн бэлтгэгдсэн юм явагдаж уу гэж харагдаж байгаа юм. Луйврын шинж чанартай. Мөнгө төгрөгүүдийн та бүхэн харладаа...