УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2017.02.01

Д.Тэрбишдагва: Шалгалтаар 400 сая ам.долларын зээл авсан дийлэнх компаниуд эргүүлэн төлөх чадваргүй гэсэн байна

Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Энэ бол үнэхээрийн хариуцлагагүй, Луйвар гэж хэлээд байгаа нь УИХ олон улсын гэрээнийхээ дагуу орж ирж Засгийн газар танилцуулах л ёстой л доо. Тэрнээс л эх үүсвэр нь гараад байгаа юм. Оюутолгойн  гэрээ хэлэлцээрийг бид шалгаад маш боломжгүй гэж шалгахаас ч өмнө буруу гэрээ хэлэлцээр боллоо гэж мөн ч олон жил ярьсан.

Одоо оюутолгойн гэрээ хэлэлцээрийг үнэхээрийн алдаа гаргажээ гэж хүн болгон ярьж байгаа. Хийсэн хүмүүс нь ярьж байгаа. Дубайн гэрээнд гарын үсэг зурчихаад ирсэн. Юу ч хийж болно гэж хаалттай хурлаар шийдчихсэн л дээ. Тэгэхээр энэ ажлын хэсгээс үүн дээр ХХБ-наас ганц хоёр зүйл асуулт байна.

Ажлын хэсгийн дүгнэлтийг харахад 400 сая долларын зээл авсан нэр бүхий компаниуд зээлээ эргэн төлөх хөрөнгийн чадваргүй байх магадлалтай гэж үзэж байна гэж байна. Хэрвээ эдгээр компаниуд зээлээ эргэн төлж чадахгүй бол  хөгжлийн банкнаас ХХБ байршуулсан 3,7 тэрбум иен, 160 тэрбум төгрөгний асуудал яах вэ? Үүнийг худалдаа хөгжлийн банк шаардлагатай үед гаргаж чадах юм уу? энэ дээр ажлын хэсэг юу гэж үзэж байна вэ?