С.Чинзориг орон нутагт
УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.02.22

С.Чинзориг орон нутагт

УИХ-ын чуулган завсарлав.Гишүүд хөдөө орон нутгын томилолт аван санаачилж, батлуулсан хууль тогтоомж, салбарын тулгамдаж буй асуудал, хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнахаар тойрог тойрогтоо ажиллаж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн хувьд сумдад томилолтоор ажиллалаа. 2 дугаар сарын 7, 8-нд Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт суманд иргэдтэй уулзалт хийв.

Уулзалтын дараа Хархоринчуудаас тодорсон салбарын тэргүүний ажилчдад шагнал гардууллаа.

Үүний дараа гишүүн өөрийн төрсөн нутаг Хужиртад очин нутгийн олонтойгоо уулзаж ярилцлаа.

Тэрээр УИХ-аар батлуулсан хууль, төр засгийн бодлого, шийдвэрийн талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Ялангуяа малчдын тэтгэврийн насыг наашлуулсан, ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар болсон, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдсэн талаар их лавлаж байлаа. 

Сумдын иргэдтэй уулзалт хийхийн сацуу Сант сумын хүүхдийн цэцэрлэгээр орж танилцлаа. Төрөлт жилээс жилд нэмэгдэж байгаа ч цэцэрлэгийн хүрэлцээ муу, шинэ цэцэрлэгтэй болгож өгөөч гэсэн хүсэлтийг аймаг орон нутгийн удирдлагад тавьдаг ч санхүүжилтийн асуудал шийдэгдэж чадахгүй өнөөг хүрч байгааг цэцэрлэгийнхэн, сумын удирдлага дуулгалаа.  

Цэцэрлэгийн эрхлэгчийн хамт

Хүүхдүүд

Баянгол суманд ирлээ...

Баянголд намар цас эрт орж, алаг цоог нэмж орсоор зарим газраар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байлаа. Тус сум 369 мянган толгой мал тоолуулжээ. Мянгат малчныхаа тоогоор ч дээгүүр ордог сум. Баянголоос энэ жил аймгийн Манлай малчин тодорсон байна. Тус сумын гуравдугаар багийн Ч.Отгонбаатар энэ болзлыг хангажээ. 

Баянгол сумын иргэдтэй уулзаж буй нь...2017/02/15

Сант сумын иргэдтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа

Улс орны эдийн засаг, УИХ-ын намрын чуулганаар баталсан хуулиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  Иргэд "Эрдэнэт"-ийн 49%, оффшор дансны талаар тэд нэлээд сонирхож байсан юм. Мөн улс орны эдийн засгийн байдал хэзээ сайжрах, цалин нэмэх боломж байгаа эсэхийг ч лавлаж байсан юм. Мөн сум, орон нутгаа хөгжүүлэхэд иргэд ихээхэн анхаарал тавьдаг болсон нь уулзсан хүмүүсийн ярианаас анзаарагдаж байлаа. 

Соёлын төвд иргэд олонхоороо ирэв

Төгрөг сум руу хөдлөв

Иргэд малчид, ээжүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг баталгаажуулахад чиглэсэн хоёр хуулиасаа гадна улс орны эдийн засгийн байдлын талаар асууж, сонирхож байлаа. 

УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ Д.ЭНХБААТАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Аварга малчин, тариаланч нар

Монгол Улсын Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай. Тэр уламжлалын дагуу Засгийн газрын хоёрдугаар сарын 8-ны хуралдаанаар "Улсын аварга малчин", "Улсын аварга саальчин", "Улсын тэргүүний тариаланч" зэрэг олон шагналын эзнийг тодруулсан. 

Төгрөг суманд 25 жилийн дараа "Улсын аварга малчин" цолыг авчирсан Мөнхөөгийн Баянмөнхийн шагналыг гардуулахаар Баянгийн багийн Довын өвөлжөөнд очлоо.  

Гучин ус суманд хоцорч саатлаа.. 

Гучин ус суманд очиход иргэд малчид, эхчүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн асуудлыг шийдсэн хууль тогтоомж санаачлан, батлуулсанд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. 

Мал эрүүл байж гэмээнэ хүн эрүүл байхын чухлыг ойлгож, мал эмнэлгийн үйлчилгээг чанаржуулах, малын үржлийн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдэх, малын бага эмч бэлтггэхээр болсон нь ч малчдад томоохон дэмжлэг болж байгааг уулзалтын үеэр хэлж байлаа. 

Гучин-Ус сумын малчин Ц.Батбаяр "Улсын аварга малчин" боллоо

Богд суманд ирлээ

Тэмээчдийн зөвлөгөөн болж таарсан. Богд сум тэмээнийхээ тоо толгойгоор аймагт тэргүүлдэг. Тэмээтэй өрхийн тоо 200 давсан бөгөөд өнгөрсөн жил 9048 тэмээ тоолуулсан.

Тэмээний тоо толгой өсөж байгаа ч түүнийг уналга эдэлгээнд сургах, ашиг шимийг нь дээшлүүлж, зах зээлд гаргах тал дээр анхаарахыг амьдрал шаардаж байгааг малчид ярьж байсан юм.