2017.03.02

Улсын аварга малчин С.Батсүхийн шагналыг хотонд нь гардуулж өглөө

Завхан аймгийн Тэлмэн сум Баян тэгш сумын малчин С.Батсүх Улсын аварга малчин боллоо.

Түүний аав Сандаг Улсын сайн малчинд 3 удаа нэр нь тодорхойлогдож байсан, Аймгийн хошой аварга байжээ. С.Батсүхийнх мүүлийн 10 жил мянгаас доош мал тоолуулаагүй байна.

Түүний шагналыг УИХ-ын гишүүн, БОАЖ яам Д.Оюунхорол болон бусад албаны төлөөлөл хотонд нь гардууллаа.