УИХ-ын гишүүн Я.Санжмятав
2015.10.07

2016 онд Завхан аймгийг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбох байсан ч сүүлийн нэг жил ажил явсангүй

2014 онд Завхан аймгийн Улиастай хотыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоно гэж байсан ч өнөөдрийг хүртэл ажил урагшилаагүй байгаа нь дан ганц засгийн газраас шалтгаалсан зүйл биш, орон нутгийн удирдлагын хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг мэдээлж байна.

21 аймгаас хамгийн хүнд хэцүү замтай үлдчихээд байгаа нь Завхан аймаг гэдгийг нутгийн иргэд хэлж байна.  Завхан аймгийн Улиастай хотыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбох ажил 2013 онд эхэлсэн нь ажил урагшилаагүй байна.

Тендерт шалгарсан компаниуд нь хоорондоо маргаантай, аймгийн засаг дарга нь зохион байгуулалт муутайгаас замын ажил удааширсан гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

Уг нь аймгийн орон нутгийн удирдлагууд хүч тавьсан бол хөрөнгө хүч гэхгүйгээр дайчилгааны шугамаар гүйцэтгэсэн бол зуны 3-4 сард энэ замыг засах боломж байсан. Энэ асуудалд орон нутгийнханд маш шүүмжлэлтэй хандаж байна. Уг нь хэлж сануулсан шүү дээ. Засгийн газрын 2012 оноос хойш хийж хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд  2016 онд хатуу хучилттай замаар холбох ажил дуусах байсан ч сүүлийн нэг жил ажил явсангүй. Гэхдээ орон нутгийнхан хүч тавиад, төрийн болон хувийн хэвшлийн тэрэг техникийг дайчлаад зохион байгуулах юм бол болно гэж харж байгаа. Зохион байгуулалтын ажил л хэрэгтэй байна. Тэрнээс бүгдийг төрөөс хийлгэнэ гэж байхгүй шүү дээ.

Засгийн газрын бодлогыг дэмжихгүй мушгин гуйвуулж байна хэмээн аймгийн засаг даргад сануулга өгч, ажлаа өгөхийг шаардаж байсан  ч байдал хэвээр байгааг тойргоор сонгогдсон гишүүн нь хэлж байна.