Ахмадуудаас гарсан санал санаачилгыг  үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлнэ
“Ахмадаа сонсьё” чуулга уулзалт
2015.03.16

Ахмадуудаас гарсан санал санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлнэ

УИХ-ын гишүүн Я.Санжмятав өөрийн санаачилгаар Монголын ахмадын чөлөөт холбоотой хамтран Завхан аймгийн Улиастай хотод “Ахмадаа сонсьё” чуулга уулзалтыг энэ сарын 14-15-ны өдөр зохион байгууллаа.

Хоёр өдөр явагдсан тус чуулга уулзалтад Завхан аймгийн бүх баг сумдаас ирсэн нийт 400 гаруй ахмад настнууд оролцож, өөрсдийн байр суурь санал бодлоо илэрхийлсэн юм.Мөн чуулганд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нараас гадна Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан, Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Завхан аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Ариунаа болон холбогдох бусад албаныхан оролцлоо.

“Ахмадаа сонсьё” чуулга уулзалтаас гарсан санал санаачилгуудыг нэгтгэж саналын барим бичиг боловсруулах бөгөөд үүнийгээ шат бүрийн холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өгч цаашдын ажилдаа хэрэгжүүлнэ гэдгийг энэ зохион байгуулагчид хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-Завхан аймаг нийт ахмадуудынхаа дунд томоохон хэлэлцүүлэг зохион байгууллаа. Өнөөдрийн энэ чуулга уулзалтаас гарсан санал дүгнэлтүүдийг хэрэгжүүлэх ажил л үлдэж байх шиг байна?

Монголын ахмадын чөлөөт холбоотой хамтарч Завхан аймгийн өнцөг булан бүрээс ирсэн ахмадуудтайгаа хамтарч энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Чуулга уулзалтаар нэгдүгээрт төр засгаас явуулж байгаа нийгмийн бодлого, эдийн зсгийн нөхцөл байдал, улс орны хөгжилтэй холбоотой асуудал, хоёрдугаарт төрийн бодлогын ахмадууд руу чиглэж буй хүртээмж нь ямар байгаа юм, цаашдаа ахмадууд энэ талаар юу хиймээр байна гэдэг талаар ярилцлаа.

Ахмадууд маань энэ талаарх санал бодлоо олон нийтийн уулзалт дээр тэр бүр хэлж чаддаггүй. Харин нэг санаа бодолтой, ижил тулгамдсан асуудалтай хүмүүс ингэж ярилцах нь илүү үр дүнтэй байдаг.

Бид эндээс гарсан санал санаачилга хийж хэрэгжүүлэх ажлуудаа нэгтгэж баримт бичиг болгоод гаргасан баримт бичгээ УИХ, Засгийн газар, тухайн баг, сум дүүргийн холбогдох засаг дарга нарт хүргүүлж цаашид ахмадуудад тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд ажиллах болно.

Мөн эндээс гарсан зарим нэг асуудлын шийдлийг аймгийн удирдлагуудад чиглэл болгож өгнө. Хэдийгээр хавар цаг, цаг хэцүү байгаа ч ахмадууд маань ингэж цугларсан нь тэдний төр засагт хэлэх үг байгааг илтгэж байна. 

Монголын чөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан:
-Завхан аймгийн нийт ахмадуудын дунд хоёр өдрийн турш “Ахмадаа сонсьё” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Завхан аймгийн ахмадуудаас ямар санал санаачилга илүүтэй гарч байна вэ, эндээс гарсан саналуудыг цаашид хэрэгжүүлэхэд Монголын чөлөөт ахмадын холбоо хэрхэн ажиллах вэ?

Завхан аймагт “Ахмадаа сонсьё” гэсэн хоёр өдрийн арга хэмжээ боллоо. Чуулга уулзалтад аймгийн бүх сум, багийн төлөөлөл болсон ахмадууд оролцсоноороо их ач холбогдолтой болж байна. Эхний өдрийн хуралдаанаар бид, манай ахмадууд зах зээлийн 20 жилд юу алдсан, тэдэнд ямар асуудал тулгамдаж байна, түүнийг нь яаж давах вэ гэдэг талаар ярилцсан. Харин өнөөдөр бол сумдынхаа талаар илүү ярилцаж байна.

Тэдний ярьж байгаагаар бол сумдад ахмадын байр байхгүй байна, ахмадыг сувилж асардаг, тэднийг үнэлж, хамгаалдаг төрийн нэгж байгууллага байхгүй  байна. Тйим учраас бид энэ чуулганаас гарсан санал санаачилгын дагуу Завхан аймгийн ахмадын байгууллагыг шинэчлэж, хэнээр удирдуулахаа шийднэ. Үүний дараа холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.   

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн иргэн Н.Тайвандолжин:Би бол ардчиллыг анхнаас нь үүсгэн байгуулалцан дэмжиж байсан хүн. Өнөөдөр их сайхан арга хэмжээ болж байна. Я.Санжмятав гишүүн бол аймгийн Засаг дарга байхдаа л их ажил хийж байсан хүн, өнөөдөр ч гэсэн сайхан үйл ажиллагаа хийж байна. Сэтгэл хангалуун байна даа.

Эрдэнэхайрхан сумын иргэн Х.Сэвжидмаа:-Би насаараа мал малласан хүн. Г.Баасан даргын яриа их сайхан байна, ухаан санаа сэргэх шиг л боллоо. Бараг л залуужчих шиг л боллоо.

-Таньд төр засагт захиж хэлэхээр зүйлүүд байна уу?

Одоо юу хэлэх вэ, сайхан байна. Өнөөдөр бас их зүйл сонслоо, их олон зүйлийг хийх гэж байгаа юм байна. Хийж бүтээж л байвал болоо шүү дээ.