Монголын Ахмадын чөлөөт холбоо "Мэндчилгээ"
МАЧХ тэргүүн Г.Баасан
2015.02.17

Монголын Ахмадын чөлөөт холбоо "Мэндчилгээ"

Насны буян заяагаа эдлэн суугаа бух ахмадууд азай буурлууддаа Монголын Ахмадын Чөлөөт Холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа модон хонь жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлж байна.

Залуу насаа. амьдарлын дийлэнх цагаа улс орны хөгжил дэвшлийн төлөө. ур хүухэд. гэр бүлийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зориулж. Цагийн хэмжээсээр насныхаа буянг эдлэн суугаа монгол улсын ахмадууд Та бухэн өнөө цагийн хүндэтгэн хайрлах буурлууд, ирээдүй хойчийнхний бахархан дуурайх үйлстэнгүүд мөн билээ. Азай буурал ахмадууд Та бүхэн өвлийг өнөтэй давж, шинэхэн яргуй цэцэглэх энх улирал хавартаа золгосны баярыг хүргэж байна.

Монголын Ахмадын Чөлөөт Холбооноос морин жилд монгол улсын өнцөг булан бүрт амьдарч байгаа дийлэнх ахмадуудад тулгамдаж буй асуудал болсон тэтгэврийн зээлийн хүуг тэглэх, багасгах, зуй зохистой харилцаакд оруулах. ахмад настанд хандах нийгмийн хандлагыг эерэг байлгах, 10 жилийн өмнө батлагдсан Ахмад настны нийгмийн хамгааллын хуулийг ахмадууд мэдэхгүй байсныг танилцуулж, хуульд байгаа Үндсэн хууль зөрчсөн алдааг засч улсын хэмжээнд хэлэлцүүлэх.

Ахмад настны талаарх олон улсын гэрээ конвенцүүдэд тусгагдсан ахмадууд баталгаатай эдлэх ёстой эрхүүдийг ойлгуулах, хөдөлмөрөө улсдаа үнэлүүлээгүй ахмадуудын хөдөлмөр бүтээлийн зохих шагналыг элдэв хүнд сурталгүйгээр салбар яамдаар Засаг төрөөр үнэлүүлж хүртээх, ахмадуудад тэтгэвэр тэтгэврийн зээлийн хүү, тэтгэвэр тогтоолт, амралт сувилал асаргаа шагнал урамшил, хөдөлмөр эрхлэлт, эрүүл урт наслалт гэх мэт төрөл бүрийн сургалт явуулах, нэг ч ахмадыг ялгаварлан гадуурхахгүй байх, ахмадуудыг байнга сонсох, тэдэнд үүссэн хэрэгцээ шаардлагыг цаг тухайд нь шийдвэрлэх, хөдөө орон нутгийн ахмадуудтай уулзалт зохион байгуулах ахмадын байгууллагын олон улсын туршлагаас суралцах харилцаа холбоо үүсгэн ажиллах хэвтрийнгэрээс гарах боломжгүй ахмадуудын гэрт нь очиж уулзах тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, ахмадуудтай захидлаар байнга харилцах утсаар байнга холбоо барих, ahmad.mn сайтыг тогтмол ажиллуулах, 107 настанд орон сууц олгуулах зэрэг ажлуудыг хийж амжууллаа.

Дээрх ажлуудыг түргэн шуурхай зохион байгуулах. үр дүнд хурэхэд Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар. бух яамдууд, Аймгуудийн Засаг дарга нар, Хүний эрхийн Үндэсний комисс. Бэрэн групп. Залуучуудын холбоо. Нийгмийн даатгалын ерөнхий газар. Халамж үйлчилгээний ерөнхий газар. Спортын байгууллагууд, Vip-76 сэтгүүл сайт зэрэг хамтран ажиллах гэрээ байгуулсан ТББ-ууд. МАЧХ-ны орон нутгийн салбарууд, хэвлэл мэдээллийнхэн  эрдэмтэн мэргэд нийгмийн идэвхи сайтай ахмад настнууд байнга тусалж дэмжиж ажилласанд баярлаж байна.

Угтан авч буй хонь жилдээ ахмадууд бидний хүсэн мөрөөдсөн сайн үйлс бүхэн б\аэж. санаачилсан шинэлэг ажил бүхэн амжилтанд хүрч, сэтгэл тэнуүн итгэл төгс аз жаргалтай амьдрах өлзий буян нь тэгширсэн сайхан жил байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Гавьяаны амралтаа эдлэн амьдарч байгаа ахмадууд Та бүхэн хонь жилдээ элэг бүтэн, энх амар аж төрж. өргөсөн цай сүүний цацал нь хөх тэнгэрээс эрч хүчийг дуудан. өрсөн идээ шуус нь хүн ардаа аз жаргалыг түгээх болгугай. Өрлөг түүхийн өнөөгийн гэрч ахмадууд Та бүхэн элгэн түмэн хотол олноороо сайхан шинлээрэй.

МОНГОЛЫН АХМАДЫН ЧӨЛӨӨТ ХОЛБОО