Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь 2017 нэгдсэн зөвлөгөөн боллоо
Нэгдсэн зөвлөгөөнд нийслэлийн удирдлагууд болон есөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөгөөний төлөөллүүд оролцлоо.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Прокурорын газартай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь-2017” нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус зөвлөгөөний зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг дүүргийн нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлах, хуулийг хэрэгжүүлэх явцад гарах тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад оршиж байлаа.