УИХ-ын гишүүн Л.Болд
2017.03.29

Хурц өнцөг: Лувсанвандангийн Болд

УИХ-ын гишүүн Л.Болдыг студидээ урьж, олонхийн засаглал дахь цөөнхийн эрх сэдвээр ярилцлаа.

65 VS 11.

Бүх асуудал олонхийн хүслээр шийдэгдэх боломжтой ийм үед сөрөг хүчин, эсвэл түүнтэй дүйцэх хяналтыг чухам хэн тавих вэ. Хаалттай хаалганы цаана ямар шийдвэр гарч, хэний эрх зөрчигдөж, хэний мэдэл зузаарч байгааг хэрхэн яаж мэдэх вэ. Цаг хугацаа л бүхнийг харуулна хэмээн хүлээх үү, эсвэл хаалганд хамгийн ойр суух хэн нэгнээс сонин сонсохоор чих тавих уу.

БЗД-т болсон “дүүргийн эрхийг хүчээр булаан авах” гэсэн оролдлого нэгийг бодогдуулав. Манай улс чинь сонгуулиар, тайван замаар эрх барих байгууллагыг удирддаг улс биш сэн бил үү. Жижигхэн дүүрэгт асуудал ийм дээрээ тулсан нь олны нүдэнд ийнхүү өртөж байгаа юм бол, үүнээс цааш илүү хурц асуудал байгаа юм биш биз.

Та энэхүү ярилцлагыг УНШИЖ, СОНСОЖ бас ҮЗЭЖ болно.