2017.04.07
Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал Дархан-Уул аймаг хотын статустай болох боломж бүрдэнэ
Төрийн байгуулалтын байнгын хороогоор чухал асуудал хэлэлцэж байна. Тодруулбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар олон нийтийн нээлттэй санал асуулга хийх тухай юм. Үндсэн Хуульд оруулж буй өөрчлөлт дунд Дарханчууд бидний хувьд чухал нэг заалт бий.Энэ нь засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог өөрчилж буй заалт аж.
Хэрэв уг заалт батлагдвал Дархан-Уул аймаг ХОТ-ын статустай болох боломж бүрдэнэ. Иймд хэлэлцүүлэгт Дарханчууд та бүхнийг идэвхитэй оролцохыг УИХ-ын гишүүн Б.Жавхлан уриалж байна.