Эмэгтэй хүний шуналд хязгаар үгүй
УИХ-ын эрхэм гишүүн Д.Оюунхорол цас, зудны бэрхшээлтэй байгаа тойргийнхоо төлөө санаа зовнин нойргүй хонох болов.
Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Асгат, Сонгино, Цэцэн-Уул, Нөмрөг, Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл зэрэг ихэнх сумдад өвөлжилтийн байдал хүндэрч, цас дунджаар 10-45 см, хунгарласан газраа 90-150 см зузаан цасан бүрхүүл тогтож хүндхэн өвөл болжбайна.
Байгалийн гамшиг зудтай байгаа тус аймгаас сонгогдсон түшээ нь 1212 тонн өвс, 758 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ. Гэвч үүндээ ч сэтгэл ханахгүй 24 сумыг гэрэл цахилгаантай болгоход 100.0 сая, Аймгийн онцгой байдлын хэлтсийн конторын барилгыг худалдан авах, засварлахад 100.0 сая төгрөгийг бүс нутгийн хөгжлийг дэмжих 2009 оны төлөвлөгөөнд тусгуулан шийдвэрлүүлсэн байна. Ямар сайндаа тохой залган суудаг ангийн нөхөд нь эмэгтэй хүний шуналд хязгаар үгүй гэж яасан үнэн үг вэ хэмээн шоглох болжээ.