Амгаланбаатар.Х 2017.04.11 | Сайт: МҮЭХ-ны албан ёсны сайт

Нүүрс тээвэрлэлтийг хоногийн нэгдсэн графикт оруулахаар ажиллаж байна

Нүүрс тээвэрлэлтийг хоногийн нэгдсэн графикт оруулахаар ажиллаж байна

Нүүрсний экспорт өссөнтэй холбогдон Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт чиглэлийн авто замын ачаалал нэмэгдсэнээс тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарын хөдөлмөрийн амралтын горим алдагдаж, осол зөрчил их гарах болсон тул тээвэрлэлтийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авах хүсэлтийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын зүгээс Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад өнгөрсөн гуравдугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн билээ. Дээрх албан бичгийн хариу болгон Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоос доорх хариуг ирүүлжээ.

Тус албан бичигт “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас стандартын шаардлага хангасан тээвэрлэгч байгууллагуудтай улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэгч гэрээг шинэчилэн баталсан. Мөн хил, гааль, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага болон уурхай эзэмшигч нартай хамтран нүүрс тээвэрлэлтийг хоногийн нэгдсэн графикт оруулах ажлыг зохион байгуулж байна.

Түүнчлэн орон нутагт нийгмийн хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөнд тавих цагдаагийн хяналтыг сайжруулах үүндээс Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт гэрээт цагдаагийн тасаг байгуулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна гэсэн байна.