Ч.Улаан: Хөтөлбөрт орчихлоо гэж хэлэхэд эрт байна
УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-Төсвийн тодотголыг чуулган цаг сунган хуралдаж шөнө дөлөөр баталсан. Зарим гишүүн ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд үүнээс өөр арга байгаагүй. Харин ч зөөлөн шаардлага тавьсан гэж байна. Сөрөг хүчний хувьд ард түмний халаас руу өнгийсөн хатуу болзлыг хүлээж авлаа гэж шүүмжилж байгаа. Таны хувьд хэрхэн харж байна вэ?
-Ер нь яах гэж төсөв тодотгож байгаа юм. ОУВС- гийн шаардлага хүнд, хөнгөн гэдгийг шүүх гэж тодотгоогүй шүү дээ. Гол нь эдийн засаг, санхүүгээ энэ хүнд байдлаас гаргая, аврая гэж тодотгол хийж байгаа бол тэр бодлогын шинжтэй зайлшгүй арга хэмжээнүүдийг авах учиртай л даа. ОУВС-гийн шаардлагыг хангахын тулд л тодотгол хийлээ гэсэн явцуу ойлголт байх шиг байна. Би хувьдаа тэгж харахгүй байгаа. Тодотголоо ямар ч байсан баталчихлаа.
Энэ бол төсөв, эдийн засгийг эрүүлжүүлэх чиглэлд олон улсын байгууллагатай хамтарч ажиллах эхлэлийг тавьж буйгаараа ач холбогдолтой болсон. Түүнээс сайн, сайхан гэдэг хэмжүүрээр дүгнэхгүй болов уу. Хүнд байдлыг илааршуулах эхний алхам, бага ч гэсэн зөв сигнал боллоо гэдэгтэй бол би санал нэг байгаа.
-Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр “ОУВС-гийн шаардлага ийм байгаа” гэсэн тайлбар удаа дараа хийсэн. Харин ОУВС-гийн суурин төлөөлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Танай Засгийн газрын боловсруулсан хөтөлбөр” гэсэн утгатай үг хэлсэн байна лээ?
-Манайхан өөрсдөө л ОУВС-д хүсэлт тавьсан биз дээ. Эдийн засаг хүндэрчихлээ, хамтарч ажиллая, биднийг хүнд байдлаас гарахад дэмжиж туслаач гэж бид л санал тавьсан. ОУВС “Тэгъе, хамтарч ажиллая. Та нар хүнд байдлаас гарах бодлогоо тодорхойлоод ир” гэж байгаа.
Тэр бодлогоо Засгийн газар өөрөө тодорхойлсон. Түүн дотор төсвийн алдагдлыг багасгах, орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг хорогдуулах чиглэлд зайлшгүй хийх ёстой арга хэмжээнүүд чинь туссан эсэхийг л ОУВС хянаж байгаа хэрэг шүү дээ.
Тиймээс ОУВС шаардлага тавиад, түүнд нийцэх гээд байгаа юм шиг асууцалд хандаж болохгүй. Чуулган дээр Сангийн сайд тийм тайлбар өгч байсныг би буруу гэж бодож байна.
-Та өмнө нь ОУВС-гийн хөтөлбөрт хурдан орох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан. Одоо төсвийн тодотголоо хийгээд хөтөлбөрт орох боломжтой боллоо. Бид хугацаа алдсан уу, үгүй юу?
-Боломжтой боллоо гэдэг чинь орчихлоо гэсэн үг биш шүү дээ. Бас ч орчихоогүй байна. ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэнэ.
Хэлэлцэгдэх эхний нэг нөхцөл л бүрдэж байгаа хэрэг. Тэд төсвийн тодотгол ямар янзтай болов гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгнө. Тодотголын үеэр зарим асуудлаа дундаас нь буцааж татаад янз бүрийн л юм боллоо.
Өмнө нь байсан үзүүлэлтүүд үндсэндээ бараг бүгд л батлагдсан төсвөөсөө сайжирсангүй тал руугаа батлагдлаа. Зардал нь нэмэгдэж, орлого нь буурч, төсвийн алдагдал нэмэгдэж байна.
Энэ байдалд чинь дүгнэлт хийж үзнэ шүү дээ. Хол, ойрынх нь бодлогын үр дагавар гээд тал талаас нь үзэж байж захирлуудынх нь зөвлөлөөр шийдэгдэх байх. Тэгэхээр хөтөлбөрт орчихлоо гэж хэлэхэд эрт байгаа байх аа.
-Намар төсвийн тодотголын үеэр татварын өөрчлөлт оруулж ирсэн ч МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж буцаасан. Түүнийгээ сая төсвийн тодотголоор оруулж ирлээ. Гэхдээ алтны татвар алга, архи байгаа мөртлөө вино, пивоны онцгой албан татварыг хөндсөнгүй зэргээр шүүмжилж байна?
-Манайхан одоо яриад байна. Сангийн сайд ч өөрөө хэлж байна лээ. ОУВС-тай хөтөлбөр тохирохоор хэлэлцээ хийж эхлэхэд засч залруулах ёстой 30 гаруй асуудал байсан, түүнээс ярьж байгаад долоо, наймтай нь салж байна гэсэн. Тэгвэл үүнийгээ сайн уу, муу юу гэдгийг бодох хэрэгтэй шүү дээ.
Үнэхээр эдийн засгаа богино хугацаанд эрүүлжүүлье гэвэл цогц арга хэмжээнүүдийг л авах ёстой. Түүнийх нь ганцхан хэсгийг нь авчихаар арга хэмжээ чинь цогц, иж бүрэн байж чадах уу.
Хамгийн гол нь нөгөө хүсэн хүлээсэн үр дүндээ түргэн хүрэхэд сөрөг нөлөө гарчихаж байгаа юм биш үү гээд дүгнэх ёстой гэж би бодож байна. Хагас дутуу алхам хийж байгаа юм байна гэж ойлгогдож байгаа биз дээ. Тэгсэн байтлаа бүгдээрээ “Зовлонгийн түргэн, жаргалын удаан” гээд яриад байдаг. Бага зовъё гэвэл арга хэмжээг иж бүтнээр нь түргэн шуурхай хэрэгжүүлээд тэр сайхан хүсээд байгаа юм руугаа ормоор байна шүү дээ, тийм үү. Тэгэхгүй сунжруулаад байвал бид илүү л удаан хүнд байдлаас гарч чадахгүй.
Хэн нэгний санаанд тааруулж төсөв батлаад байгаа юм шиг тийм ойлголт байж таарахгүй ээ. Цаанаа ажлын эрх ашигтай л зохицох ёстой.
-АН-ынхан хүүхдийн мөнгөний 200 тэрбум төгрөгийг хасчихсан мөртлөө сайд нарын зардлыг 400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна гэсэн шүүмжлэл хэлж байсан?
-Тийм л үзүүлэлт тодотгол дээр байж байхад ярихаас өөр арга байхгүй шүү дээ. Тэгэхээр төсөвт тал талаас нь бодож, их л ул суурьтай хандах ёстой асуудал. Хэдий чинээ их шүүмжлэл дагуулж байна төдий чинээ л анхаарах ёстой асуудал цаана нь байна гэж ойлгох хэрэгтэй. Ний нуугүй ярихад зэс, нүүрсний үнэ өнөөдөр нэмэгдэж байна. Тэгвэл яагаад төсвийн орлого батлагдсан хэмжээнээсээ нэмэгдэхгуй байгаа юм. Энэ мэтчилэн дотор нь ул суурьтай үзэх ёстой зүйлийг үзэх л ёстой шүү дээ.
-ОУВС-гийн хөтөлбөрт орсноор 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ гээд байгаа. Дээр нь Хятадаас хоёр тэрбум, Энэтхэгээс нэг тэрбум, Туркээс 300 сая ам.доллар орж ирэх сураг дуулдаж байна. Энэ их мөнгийг хэрхэн зарцуулах ёётой юм бол?
-ОУВС-тай хөтөлбөр тохироод хамтраад ажиллавал хоёр талын хамтын ажиллагаа ихээхэн идэвхждэг л дээ. Монгол Улс хямралаас гарах зөв бодлоготой, олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж байна гэдгээрээ итгэл төрдөг.
Тэр үндсэн дээрээ хоёр талын хамтын ажилпагаа идэвхждэг. Хөрөнгө мөнгө орж ирэх эерэг үр дагавар гарна. Мэдээж хонгололттэй эээя авах бололцоо ч гарах байх. Яахав зээлийг авч болно. Авах ч хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь түүнийг зөв ашиглах хэрэгтэй. Хөрөнгө мөнгө их яригдаад байгаа бол түүнд таарсан төсөл нь байна уу гэдгийг бодох ёстой. Тэгэхгүй бол өнөө өмнө нь авсан мөнгөнүүдээ үр ашг багатай зарцуулсан дутагдал чинь дахиад л давтагдана. Үүн дээрээ л анхаарах учиртай гэж бодож байна.
-Бэлэн төсөл байгаа юм болов уу. УИХ-ын гишүүдэд танилцуулж байна уу?
-Тийм төслүүд хэрэгжүүлнэ гэсэн асуудал алга. Ерөнхий дүнгээрээ мах, сүүний аян өрнүүлнэ гээд ярьж л байна. Урсгал зардал 15 тэрбум, хөрөнгө оруулалтад 20 тэрбум төгрөг бид баталж өглөө. Яг цаана нь төсөл нь байна уу гэхээр энэ байна гээд харагдаж байгаа юм одоогоор алга л байна. Тэгээд хийх юм байгаа биз.
-Засгийн газраас ОУВС- тай хөтөлбөр тохироод ороод ирэхээр амьдрал сайжрах юм байна. Бүх юм амь орох юм байна. Банкны хүү буурах юм байна гэсэн хүлээлт иргэдэд байгаа. Энэ ер нь хэр бодит хүлээлт вэ?
-ОУВС-тай хамтарч ажиллах юм бол эерэг үр дагавар гарна. Орлогын бааз суурь өргөжих, зарлагаа оновчтой болгох, орлого зарлагаа уялдуулах, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, хамтын ажиллагаа идэвхжих гэх мэт. Хамгийн гол нь түүнийг зөв зохион байгуулж, үр дүнг нь тооцож өгөөжийг нь хүртэх хэрэгтэй.
Хөтөлбөр тохироод баталчихсанаар бүх ажил шийдэгдэхгүй шүү дээ. Ажлын эхлэл тавигдаж байгаа хэрэг.
Хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Тэнд төсвийн алдагдлаа багасга, арилжааныхаа банкууцын зээлийн хүүг бууруул, гадаадын хөрөнгө оруулаптаа нэмэгдүүл, таатай орчин бий болго, концессынхоо бодлогыг цэгцэл, төсвөө хяналтгай, үр өгөөжтэй болго гэж байгаа. Тэр ажлуудыг хийх ёстой. Түүнээс хөтөлбөрт орлоо, хотолбөр батлагдлаа гээд асуудал шийдэгдэхгүй. Зөвхөн ажлын эхлэл тавигдана.
-Мөн хөтөлбөрт нь хамрагдахаар ОУВС-д санхүүгийн хамаг эрх мэдлээ шилжүүлчихэж байгаа юм шиг ойлголт тараад байгаа?
-Ямар ч эрх ОУВС-д шилжихгүй. ОУВС-тай хамтарч ажиллана. Тэд хамтарч тохирсон бодлогынхоо хэрэгжилтийг хянана. Хэрвээ буруу зохион байгуулаад, анхны тохирсон зуйлээ хэрэгжүүлж чадахгүй байвал өгөх тусламж дэмжлэгийнхээ хугацааг хойшлуулах, багасгах байх. Үүргээ биелүүлж байж дэмжпэгээ аваарай гэж хэлнэ. Түүнээс биш хөрөнгө мөнгө зарцуулах, зардал гаргах эрхийг нь хурааж аваад байгаа юм байхгүй шүү дээ. Тийм юм байдаггүй.
-Хөтөлбөрт хэр удаан харагдах бол?
-Батлагдаад, хэрэгжэзд эхэлснээс хойш гурван жилийн дотор энэ хүндрэл арилаад, эдийн засгийн өсөлт гараад, өрийн тогтвортой байдал бий болно гэсэн хөтөлбөр шүү дээ. Хэдий түргэн хэрэгжүүлэхээс хамаарна. 2019 он гэхэд гарчихвал 2020 онд байдал сайжирчихна. Бодлогоо хэрэгжүүлж чадахгүй сунжруулаад хийсэн ажил саатвал 2020 он даваад яваад өгнө. Тэгэхээр одоо хугацаа хожиж, шуурхай ажиллах нь аль аль эрх ашигтаа нийцнэ дээ.
-Халамжийн шинжтэй хуулиуд намрын чуулганаар батлагдсан. Сая төсвийн тодотголоор заримыг нь буцаачих шиг боллоо. Ингэхээр бодлого нь зөрөөд байгаа юм шиг л байх юм?
-Бодлого зөрөх юу байх вэ дээ. Өнөөгийн бий болсон нөхцөл байдал, хүндрэлээс гарах арга замаа зөв тодорхойлж чадаагүй л байгаа гэсэн үг. Саяхан баталсан хуулиасаа ухарч, болиулж байна гэдэг чинь өнөөдрийн эдийн засгийн чадал чансаанаас давчихсан хууль баталсан байна гэдгээ бид хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Байдлаа бүрэн мэдэрч, зөв үнэлж, бодлогоо зөв тодорхойлж чадаагүй байгаагийн нотолгоо. Үүнээсээ л дүгнэлт хийх хэрэггэй
Бүгдээрээ хямралтай байна гэж ярьдаг боловч гаргаж буй шийдвэрийг нь харахаар тэр хямралаа мэдэрсэн шийдвэр гаргахгүй л байгаа байхгүй юу. Тэгээд аргагүй хөтөлбөрийн хүрээнд нэлээд асуудлаасаа буцаж байна шүү дээ.
-Оффшорын хууль саяхан батлагдлаа. УИХ-ын гишүүд өөрсдөө баталсан мөртлөө араас нь “Энэ хууль ч хэрэгжихгүй дээ” гэсэн үг хэлцгээж байна лээ.
-Хуулийг маш сайн бодож, боловсруулж, судалж, эерэг, сөрөг үр дагаврыг нь тооцож байж гаргах учиртай. Тэгж байж хуупь маань бодитой хэрэгжиж үр дүнгээ өгнө.
Гэтэл баталж байх үеэсээ л хууль хэрэгжинэ гэсэн итгэл үнэмшилгүй байгаа нь энэ хууль шаардлагын хэмжээнд боловсруулагдаж, хууль тогтоогчдын нэгдсэн байр суурь, ойлголт бий бопоогүй, итгэл үнэмшил төрөөгүй байна гэсэн үг шүү дээ.
Нөгөө талаар хэрэгжих эсэхийг нь сайн төлөвлөөгүй хууль гаргачихаж байгаа юм биш биз дээ.
-Олон нийтийн хандлагыг дагаж ханараад хууль хэлэлцээд байна шүү дээ. Оффшорын хуулийг батлахгүй бол МАН оффшорчдоо хамгаалж байна гэж үзнэ. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц дээр очоод унана биз баталчихъя гэсэн байдалтай харагдсан. Олон нийтэд таалагдах гээд популист хууль, халамжийн хууль баталдаг байдал байна. Энэ байдал ОУВС- гийн хөтөлбөрт орсны дараа хязгаарлагдах болов уу?
-Мэдээж хязгаарлагдана. Аливаа гарч байгаа хуулиуд эдийн засаг, төсөв санхүүдээ ямар нөлөөтэй байх уу гэдэгт үнэлгээ өгнө шүү дээ. Тэгээд өөрийнхөө хэм хэмжээгоэс давсан хуулиудыг батапж гаргах гэвэл дахин хянаж үзэх зөвлөмж өгнө. Өнөөдөр манайхан “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэж ярьдаг боловч хэдий хэмжээний хөнжилтэйгээ мэдэхгүй байгаа юм. Тиймээс хүн бүхэн хүсэл мөрөөдлөөрөө асуудалд хандаж, зарим хуулиуд гарч байна шүү дээ.
Өнөөдөр эдийн засгийн бодит байдлыг их эөв үнэлж түүндээ таарсан бодлого явуулах ёстой. Хуулийг урьдчилдаг, боловсруулдаг, үр дагаврыг нь тооцдог. Хэрвээ төсөвт тусгагдсанаас илүү нэмэлт зардал гарахаар байвал түүнийг нь дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг хуулийн заалтууд байгаа шүү дээ. Тэр бүгдийгээ хуулийнхаа дагуу сайн л хийх ёстой. Сайхан хууль гаргана гэж гаргачихаад сүүлд нь өнөөхөө хэрэгжүүлэх гэхээр гүйцэлдэхгүй юм болох байдал руу орж болохгүй шүү дээ.
-Олон шинэ гишүүнтэйгээс гишүүнтэйгээс болсноор ийм байдал руу орж байна уу?
-Шинэ гишүүндээ ч биш ер нь эрх барьж байгаа улс төрийн хүчин тогтсон бодлоготой байх ёстой. Засгийн газрын тогтсон бодлого ч өдийд тодорхой болчихсон байх ёстой шүү дээ. Тийм л нэгдсэн байр суурь, тогтсон бодлого бий болоогүй учраас л баталсан хуулиасаа ч ухраад л, амалсан амлалтаасаа ч буцаад л, эхлүүлсэн ажлаа ч зогсоогоод л байна даа. Өнөөдрийн бидний байж байгаа бодитой дүр төрх, энэ. Төсөв дээр би олон санал хэлсэн. Тодорхой саналууд хэлсэн төсвийг сайжруулахгүй гэж санал хураагаад олонхоороо дэмжиж баталж байгаа болохоор би гайхаад байгаа юм.
-Сайжруулахгүй гэхээр?
-Төсвийн үзүүлэлтийг сайжруулъя гэж санал гаргахаар олонхоороо сайжруулахгүй ээ гэж баталж байна шүү дээ. Орлогоо дайчлая, зарлагаа хорогдуулъя, төсвийн тэнцлээ сайжруулъя, алдагдлаа багасгая гэж санал гаргахаар “үгүй ээ” гэсэн шийдвэр гарч байна. Би жишээ нь тийм санал хураалгаад унасан. Яахаараа ажлаа сайжруулъя гэхээр сайжруулахгүй гэдэг шийдвэр гаргадаг юм гайхаж л байна. Тэгэхээр ерөнхийдөө дүгнээд хэдэх юм бол ОУВС-гийн амыг л нэг таглачихъя даа гэдэг уур амьсгалаар хандаж олон асуудлыг шийдэх шиг боллоо. Уг нь энэ чинь манай л төсөв, манай л эдийн засгийг сайжруулах юм. Тиймээс бага ч гэсэн зөв алхам хийгээд авъя гэсэн уур амьсгал бол бараг мэдрэгдсэнгүй дээ.
-ОУВС-гийн тавьсан нөхцлүүдийг цөмийг нь биелүүлсэн юм пиш үү. Сангийн сайд тэр нөхцлүүдийг жаахан ч гэсэн өөрчилж болохгүй гэж байсан санагдана?
-Тийм юм байхгүй шүү дээ. ОУВС-гийн бодлогын хүрээнд зайлшгүй эрт, орой хэзээ нэгэн цагт хийх ёстой асуудлуудаа хийж болох л байсан гэж би хувьдаа итгэл үнэмшилтэй л байгаа. Орлогоо нэмэгдүүлж болох байсан. Зардлаа оновчтой болгож болох байсан.
-Зардлаа оновчтой болгох гэхээр тухайлбал, юу байж болохуу?
-Янз бүрийн л юм бий. Татвар нэмчихээд сайдуудынхаа төсвийг нэмчихсэн байна гээд та нар яриад байгаа биз дээ. Тэрийг чинь бас авч үзэж болно шүү дээ. Яагаад болдоггүй юм. Зэс, нүүрсний үнэ анх 2017 оны төлөвлөгөө баталж байх үед тооцож байснаас өнөөдөр нэмэгдчихлээ. Тэгвэл яагаад төсвийн орлого нэмэщдэггүй юм. Гуравхан сарын өмнө хэрэгжээд эхэлсэн төсвийн батлащсан дүн өнөөдөр нэмэгдээд 250 гаруй тэрбум төгрөгөөр нэмэщэл орлого орохоор болчихоод байна шүү дээ. Гэтэл яагаад тэр хэмжээгээр төсвийн орлогоо нэмэхгүй байгаа юм гэдэг асуулт гарч байна.
-Яагаад гэдгийг нь таамаглаж байна уу?
-Сангийн сайд нь ч гэсэн ер нь ОУВС-гийн тавьж байгаа шаардлагад нийцэх нь гол гэсэн байдлаар асуудалд хандлаа гэж би бол бодож байна. Их л явцуухан л хандаж байна.
-Ямар ч байсан хөтөлбөрт орохоор болж байгаа нь сайн зүйл гэмс ойлгож болох уу?
-Хөтөлбөрт орох алхам хийснийг зөв гэж бодож байиа Хөтөлбөрт орох нь зөв. ОУВС- гийн хөтөлбөрт орохгүйгоэр бид энэ хүнд байдлаас гарин гэвэл их удаан хугацаанд гарч магадгүй Олон жил аарцуулна. Олон улсын байгууллагатай хамтарч ажиллаад хөтөлбөртэй болчихвол гурван жилд энэ байдлыг илааршуулах боломж байна гээд байгаа шүү дээ. Тийм учраас хэн ч гэсэн хөтөлбөртэй болъё гэдэг сонголтыг хийж байгаа биз дээ.