ОУВС МҮЭ-ийн холбооны саналыг судалж үзнэ гэв
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МҮЭ-ийн холбооны байр суурийг танилцуулсан юм. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар ОУВС-гаас хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг үл харгалзан бие дааж шийдвэр гаргасанд харамсаж буйгаа илэрхийлээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар Засгийн газраас 8 төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон байгаа. Мөн гурван сарын өмнө байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 4 заалтыг зөрчиж байна. Засгийн газар ийнхүү байгуулсан хэлэлцээрээ өөрөө зөрчиж байгаа нь туйлын харамсалтай зүйл юм.
Энэ бүх асуудлын улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаан үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгааг дуулгаад, 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдах ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.