2017.04.25
“Санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөн боллоо
Өвөрхангай салбар 2017 оны 04 дүгээр сарын 21-нд "Санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах нь" сэдэвт зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, СХАА-тай хамтран зохион байгууллаа. Зөвлөгөөнд 170 байгууллагын төсвийн захирагч нар оролцлоо.
Зөвлөгөөнөөс төсвийн захирагч нар үйл ажиллагаандаа мөрдөх уриалга баталж, уриалгын хүрээнд төсвийн шууд захирагч нартай хариуцлагын гэрээ байгууллаа. Зөвлөгөөнд урилгаар сангийн яамны Төсвийн хяналт эрсдлийн удирдлагын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр оролцлоо.
Тус салбар 2016 онд дээрх сэдвээр санхүүчдийн нэгдсэн зөвлөгөөнийг хийж байсан билээ.