Эмэгтэйчүүд ажлаа дүгнэлээ
2017.04.26

Эмэгтэйчүүд ажлаа дүгнэлээ

Нийслэлийн Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо 5-р чуулганаа хийж ажлаа дүгнэсэн байна. Чуулганы эхэнд нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн  Б.Саранчимэг өнгөрсөн таван жилийн хугацаан дахь ажлаа тайлагнасан байна.

МАН-ын хорооны дэргэдэх тус байгууллага ирэх жилүүдэд шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаар болжээ. 

“Эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол амьдралд хүрэлцэхүйц цалинтай байхыг л хүсч байна. Тиймээс бид цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах болно. Ер нь манай байгууллагын тухайд шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд манлайлж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих, хамтран ажиллах зорилготой байгууллага” гэж нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг ярьсан юм. 

Энэ удаагийн чуулганд нийслэлийн 9 дүүргийн 200 гаруй төлөөлөл ирж оролцжээ.

Чуулганд оролцогчид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн дундаж цалинг нэмэгдүүлэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.