2011.10.26

Д.Оюунхорол гишүүн С.Ууганбаярт компьютерт бэлэглэлээ

МАН-аас зохион байгуулж буй «Ард түмнээ  сонсъё»  аяны  хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ШУТИС-ийн оюутан залуустай уулзаж, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг сонсоод, залуучуудын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нээлттэй ярилцсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ уулзалтын үеэр оюутан залуусын илтгэх чадварыг дээшлүүлэх уралдааны шилдгүүдийг тодруулсан билээ.

Энэхүү уралдааныг ШУТИС-ийн КТМС-ийн программ хангамжийн хоёрдугаар дамжааны оюутан С.Ууганбаярын баг тэргүүлсэн юм. Уралдааны тэргүүн байрын эзэн С.Ууганбаярт өчигдөр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол баяр хүргээд, «Асег» брэндийн зөөврийн компьютер бэлэглэлээ. Оюутан С.Ууганбаяр «Программ хангамжийн оюутанд компьютер гэдэг хамгийн чухал. Иймээс Монголын ирээдүйн инженерүүдийн төлөөлөл болгож, компьютер бэлэглэсэнд баярлалаа» гэв. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол С.Ууганбаярыг улс эх орныхоо төлөө ихийг хийж бүтээхийн тулд сайн суралцаж, чадварлаг мэргэжилтэн болохыг хүссэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.