
“Шударга ёсны төлөө 2011” шагналын эздийг тодрууллаа
Авилгатай тэмцэх газрын дарга Н.Ганболд өчигдөр “Шударга ёсны төлөө-2011″ шагналын эздийг тодрууллаа.
Энэ удаагийн “Шударга ёсны төлөө-2011″ шагналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, З.Энхболд, Н.Ганбямба, Л.Гантөмөр, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш доктор, дэд профессор Ш.Цогтоо, Нийслэлийн Ардчилсан хүчний холбооны ерөнхий зохицуулагч Ж.Батзандан, “Шударга иргэдийн фронт” ТББ-ын тэргүүн Г.Арслан нарт гардуулсан юм. Авилгын эсрэг олон улсын өдөр тохиож буйтай холбогдуулан АТГ-аас “Шударга ёсны төлөө” шагналын эздийг ийнхүү гурав дахь удаагаа тодруулж байна. Энэхүү шагналыг шударга ёсны төлөө цохилох зүрхтэй, бүтээсэн үйлстэй байгууллага, иргэнд олгодог билээ.