2010.01.18
Д.Очирбат: Цааз бол хүнд гэмт хэрэг хийхээс сэрэмжлүүлдэг гол хэрэгсэл
Монгол Улс ардчилсан Үндсэн хуулийнхаа 18 жилийн ойг хүндэтгэлтэй тэмдэглэн өнгөрүүлсний маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж парламентын индэр дээрээс онцгой мэдэгдэл хийлээ. Тэрбээр хүний эрх, эрх чөлөөт байдал, хууль дээдлэх, шударга ёсыг хэрэгжүүлэх нь манай Үндсэн хуулийн гол зорилго. Мөн Үндсэн хууль нь Монгол түмний ардчилсан ололтын хөдөлшгүй баталгаа, түүний хэлбэрэлтгүй хэрэгжилтийн эх сурвалж болж байдаг учраас танай улсад цаазаар авах ял байх ёсгүй гэж үзжээ. Харин ардчилсан Монголын зам ариун, цусгүй байх ёстой гэсэн Ерөнхийлөгчийн байр суурь эдүгээ нийгмийг төдийгүй парламентыг ч "шоконд" оруулан эргэлзээтэй байдалд хүргэчхээд байгаа билээ. Иймээс бид энэ удаагийнхаа МАХН, Ардчилсан намын байр суурийг илтгэдэг "Улаан-Цэнхэр" брэнд буландаа эл асуудлыг хөндөхөөр шийдлээ
-Ерөнхийлөгчийг чуулганы нэгдсэн хуралдаанд цаазын ялын байдлаар байр сууриа илэрхийлэх гэж байгааг өмнө нь мэдэж байсан уу?
-Өмнө нь мэдээгүй ээ. Өглөө Төрийн ордонд ороход л баахан Элчин сайд, дипломатууд ирчихсэн байсан. Ямар дипломат нь жуух бичгээ өгөх гэж байгаа юм болдоо гэж бодоод л өнгөрсөн.
-Ерөнхийлөгчийн цаазаар авах ялын талаар хийсэн мэдэгдэлд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь аливаа түүхийн түвшиндээ хэрэг хийсэн бол түүнийхээ хариуцлагыг шат, шатны нь хэмжээнд хүлээдэг л байх ёстой. Өнөөдөр хүний алтан амийг зэрлэгээр, санаатайгаар хөнөөсөн тохиолдолд цаазын ял хүлээж байна гэж хүмүүсийг айлгадаг. Өөрөөр хэлбэл цаазаар авахуулна, цаазална гэсэн тэр ял чинь хүмүүсийг тийм гэмт хэрэг хийхээс нь сэрэмжлүүлж, төрийн хууль цаазтай шүү гэсэн дохиогоор тодорхой цензүрт барьж байгаа юм л даа. Би тэр утгаар нь ойлгодог.
-Цаазаар авах ялын асуудлаар холбогдох хуулиудад гар хүрэх ёстой гэж үзэж байна уу?
-Яахав, байж байх ёстой гээд ч хатуу зогсох нь юу юм. Гэхдээ цаазаар авах ялгүй орон гээд ардчилсан, эрх чөлөөтэй, сайн сайхан бүхэн цогцолно гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Олон талаас нь асуудлыг харах ёстой. Ерөнхийлөгч маш олон орон цаазаар авах ялыг устгасан, устгах шаардлага тавьж байна гэж дурьдаж байсан.
Гэхдээ тэр орны нөхдүүд яг амьдрал дээр гэмт хэргийнх нь тоо хэр өссөн байгааг харах хэрэгтэй. Ерөөсөө л ямар муу үр дагавар гарсан байгааг нь судалж үзэх хэрэгтэй шүү дээ.
Ерөнхийлөгч бол асуудал оруулж ирэх бүрэн эрхтэй. Түүнийг нь хуульдаа суулгахыг УИХ-ын гишүүд нь хэлэлцэх ёстой. Үндсэн хуульдаа бид нэмэлт өөрчлөлт оруулах нь. Мөн бусад хууль тогтоомжууддаа ч гар хүрэх болно. Иймээс энэ асуудлыг ард түмнээр, УИХ-ын гишүудээр хэлэлцүүлж байж шийдэх ёстой.
Гэхдээ тэр орны нөхдүүд яг амьдрал дээр гэмт хэргийнх нь тоо хэр өссөн байгааг харах хэрэгтэй. Ерөөсөө л ямар муу үр дагавар гарсан байгааг нь судалж үзэх хэрэгтэй шүү дээ.
Ерөнхийлөгч бол асуудал оруулж ирэх бүрэн эрхтэй. Түүнийг нь хуульдаа суулгахыг УИХ-ын гишүүд нь хэлэлцэх ёстой. Үндсэн хуульдаа бид нэмэлт өөрчлөлт оруулах нь. Мөн бусад хууль тогтоомжууддаа ч гар хүрэх болно. Иймээс энэ асуудлыг ард түмнээр, УИХ-ын гишүудээр хэлэлцүүлж байж шийдэх ёстой.
-Улстөрчийнхөө хувьд Ц.Элбэгдорж гэдэг хүн маш том эрсдэл хийлээ гэж дүгнэх хэсэг байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Улстөрч бол эрсдэлтэй алхам сийж байж өөрийгөө товойлгож гаргаж ирнэ. Түүнээс биш дундуур нь яваад байвал улстөрч өөрийнхөө нэрийг гаргаж ирж чадахгүй л дээ. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийгөө товойлгож харуулахаар мэрийх шаардлагагүй субьект. Тиймээс ч намын харьяаллаасаа татгалзаж, Монгол Улсын эв нэгдлийг эрхэмлэгч билэг тэмдэг байдаг. Тийм учраас өөрийнхөө нэр хүндийг өргөх, улстөрчийн байр сууринаас асуудалд хандаж, аль нэг намын эрх ашгийн үүднээс үг хэлж болохгүй. Эсвэл Ардчилсан намаас гарч ирсэн Ерөнхийлөгчийн хувьд МАХН-аас зохион байгуулагдаж байгаа ажилд оролцохгүй, нэр дэвшсэн намынхаа харьяалалтай бөхийн барилдаанд очоод эхнээс нь авахуулаад дуустал нь сууя гэх мэт байдлыг гаргаж болохгүй шүү дээ.