Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
Үндэсний 2 дугаар хөтөлбөр 282 орчим зүйл заалттайгаар төсөл орж ирж байгаа. Энэ 7 зүйл заалтад зохицуулалтын шинж чанартай зүйлүүд бүрэн хамрагдаж орж чадсан уу? Тухайлбал боловсрол ба хүний эрхийн холбоотой асуудал эрүүл мэнд ба хүний эрхийн холбоотой асуудлууд орох байсан уу? ер нь орохгүй байх нь зөв байсан юм уу? Жишээлбэл утааны сонсгол энэ оны 2 сарын 3, 4-нд боллоо. 4 ийм дэд хэлэлцүүлэг болсон. Үүн дээр эрүүл мэнд ба хүний эрхтэй холбоотой бие даасан хэлэлцүүлэг явагдсан байгаа. Улирлын чанартай асуудал биш энэ бол хүний заяамал эрх, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэнд заналхийлээд байна гэдэг. Төрийн бодлогын шийдвэр гаргалт болгон салбар салбарт явагдахдаа нэг цэг дээр төвлөрч тэр хэмжүүр нь өөрөө монгол хүний эрх, эрх чөлөө түүнийг хамгаалсан мэдрэмжтэй байх гэдэг агуулга яваад байгаа. Тэгэхээр энэ дээр орох ёстой байсан уу? орох ёсгүй байсан уу? Энэ тогтоол энэ хүрээндээ гарчихад хангалттай гэж үзэж байгаа юм уу?
Одоо байгаа хууль эрх зүйн тогтолцоонд мэдээж үндэсний 2 дугаар хөтөлбөрөөс гадна дахиад ийм тогтоолын шаардлага хэрэгцээ ер нь байгаа юу? Тусгайлсан.
11 сард НҮБ дээр 5 жил тутам танилцуулдаг Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх илтгэл танилцуулгыг хийнэ. Үүн дээр бид нар өмнөхөөсөө хэр ахисан байгаа вэ? Парламент дээр тогтоол яригдаж байгаа учраас олон нийтэд энэ талаар бас мэдээлэл өгмөөр байна.
Хүний эрхийн 2 дугаар хөтөлбөрийн зэрэгцээгээр дагаж гарах олон хуулиуд байгаа. Энэ хуулиуд дээр хамгийн яаралтай шийдэх ёстой.Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд болон Эрүү, шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Тэлмэн нар хамгийн сайнаараа хичээж ажиллаж байгаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.
Эх сурвалж: